Ганга нуурын ус намгархаг газрыг байгалийн аясаар сэргээх зорилгоор “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсцыг сайжруулах” төслийн хоёрдугаар шат хэрэгжиж байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас өгсөн мэдээллээр Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах хүрээнд дараах ажлуудыг хийжээ.
Ганга нуурын хойд хэсэгт хамгаалалтын ойн зурвас болох 3,000м урт 11 эгнээ талбайн модны нөхөн тарилтын бэлтгэл ажил хийгдэж, өдрийн хэт халуунд хатаж, шатсан модыг тоолж, ялган нүхнээс авч, 2025 оны 10 сарын 15 наас эхлэн, ил үндэсний системтэй Хайлаас, Бургас модны 2 -3 настай суулгацаар солино, нийт 8,993 модны нөхөн тарилт хийхэд бэлдэж ажилласан байна.
Ганга нуурын хойд хэсэгт 11 эгнээ 3,000 метр урттайгаар шланк татаж, модны тоогоор дуслын усалгааны систем холбож, модны усалгааг системжүүлэн, усалгааны давтамж, цагийн менежмент хийж, ажлын ачааллыг бууруулах зорилгоор угсралт ажлыг хийж гүйцэтгэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!