Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг нээж, Барилгачдын талбайг ногоон байгууламж болгох шийдэлд хүрчээ
Чингэлтэй 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн байдаг. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил дуусаж, наймдугаар сарын 29-нд нээсэн байна.
Тодруулбал цэцэрлэгт хүрээлэнгийн автомашины зогсоол болон ногоон байгууламж, усан толио, амрах талбай, задгай театр нь бүрэн ашиглалтад оржээ.
Харин дөрвөн давхар үйлчилгээний барилгыг арваннэгдүгээр сарын 20-нд ашиглалтад орох бөгөөд жуулчдад зориулсан үйлчилгээ явуулах юм байна.
Уг бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн 44.1 тэрбум төгрөгөөр “Бодь Пропертийз” ХХК гүйцэтгэж байгаа билээ.
Одоо Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барих шийдэлд хүрсэн болохыг хотын дарга мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

