Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын "Жинст голын ам"-д гарсан галыг өнөөдөр бүрэн унтраалаа

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын "Жинст голын ам" гэдэг газар долоодугаар сарын 29-нд сансрын хиймэл дагуулаар илрүүлсэн ойн гал түймрийг өнөөдөр өглөөний 09:00 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

https://www.facebook.com/reel/1784732252920367

Одоогийн байдлаар улсын хэмжээнд өнөөдөр 3 ой, хээрийн түймэртэй байгаагаас Увс аймгийн Сагил, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд суманд гарсан 2 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Баян-Өлгий аймгийн Булган суманд гарсан ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байгаа аж.