Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эваристе Коуасси Комлан: Эхийн сүү нь хүүхдийн илүүдэл жин, таргалалтын эрсдэлийг 26% бууруулдаг

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эхийн сүүний ашиг тус болон эрүүл мэндийн зарим судалгаа"-г эмч, мэргэжилтнүүд Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-нд өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр эхийн сүү нь хүүхдийн илүүдэл жин, таргалалтыг 26% бууруулах ач холбогдолтойг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан яриандаа дурдсан юм. 



Мөн тэрбээр "Хүүхдийн өсөлт хөгжил, тэдний авах шим тэжээлийг хангах хамгийн өндөр үр дүнтэй хөрөнгө оруулалт нь эхийн сүүгээр хооллох явдал.

Аливаа халдварт өвчний эсрэг хамгаалалтыг хүүхдэд бий болгож байдаг гайхалтай шим тэжээл бол эхийн сүү билээ. 

Эхийн сүү нь хүүхдийн илүүдэл жин, таргалалтын эрсдэлийг 26 хувиар бууруулж байдаг.

Бидэнд шинжлэх ухааны нотлох баримт хангалттай байна. Гэвч зургаан сар хүртэлх монгол хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллох хэмжээ тал хүрэхгүй хувьтай. Энэ нь шим тэжээл, дархлаа, сэтгэл санааны дэмжлэгт давуу талаа алдаж байна гэсэн үг.

Хүүхэд болгон эхийн сүүний гайхамшигтай давуу талыг хүртдэг болохын тулд бүх түнш байгууллага Засгийн газартай хамтарч эхийн сүүгээр хооллох боломжийг нь бүрдүүлсэн дэмжлэгт тогтвортой орчныг бүрдүүлэхээр ажиллах хэрэгтэй байна.

Тогтвортой дэмжлэгт орчин гэдэг нь ажил, гэр, олон нийтийн дунд байсан ч ээжүүд хүүхдээ хооллох тухтай орчноор хангагдах ёстой гэсэн үг" хэмээв.