Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ өндөр IQ-тай болгохын тулд хөхөөр хооллохыг уриалав

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эхийн сүүний ашиг тус болон эрүүл мэндийн зарим судалгаа"-г эмч, мэргэжилтнүүд Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-нд өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр зөвлөх эмч Т.Навчаа эхийн сүүний ач холбогдлын талаар дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэсэн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Эхийн сүүнд дархлааны уургууд агуулагддаг.

Эхийн сүү хүүхдийн хоол боловсруулах тогтолцоог тэр чигт нь бүрхэж байдаг гэж ойлгож болно. Тиймээс өвчин үүсгэгч вирус нянгууд хоол боловсруулах тогтолцоогоор шимэгдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл хоол боловсруулах замыг гэмтээж чадахгүй гэсэн утгатай.

Хөхний сүү оюуны хөгжилд маш сайнаар нөлөөлдөг.

Онцгой хүүхдүүд гэж ярьдаг шүү дээ. IQ нь дунджаас дээш түвшний хүмүүсийн 39 хувь нь хөхөөр хооллож өссөн байдаг. Өндөр IQ-тай хүүхэдтэй болмоор байгаа бол доод тал нь хоёр нас хүртэл хөхүүлэхийг уриалж байна" гэлээ.