Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоног болж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан "Эхийн сүүний ашиг тус болон эрүүл мэндийн зарим судалгаа"-г эмч, мэргэжилтнүүд Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-нд өнөөдөр танилцуулсан юм.
Тухайлбал эхийн сүүгээр хооллосон хүүхдийн оюуны чадамж IQ өндөр байдгийг судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн хүүхдийг эхийн сүүгээр удаан хооллох нь шүдний цооролд хүргэх эрсдэлийг нэмдэг гэх өрөөсгөл ойлголт байдаг.
Харин ч эсрэгээрээ хүүхдээ хөхөөр хооллох тусам шүд цоорох өвчин, амны хөндийн зуултын гажиг, шүдний буруу ургалтаас хамгаалдаг болох нь судалгаагаар тогтоогдсоныг Хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэг хэлж байлаа.
Үүний зэрэгцээ хөхөөр хооллох нь эх, нярайн аз жаргалын дааврын ялгарлыг нэмэгдүүлэг ач холбогдол, ашиг тус арвинтайг тэрбээр хэлж байсан юм. Үргэлжлүүлэн дээрх сэдвийн хүрээнд түүнтэй ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэж байна.
Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох нь тэднийг
Хөхөөр хооллох нь өвдөхөөс хамгаалдаг. Хүүхдийн дархлаа тогтолцоо бүрэн хөгжтөл хөхний сүү нь дархлааны эс, уургуудыг өгснөөр өвчнөөс сэргийлнэ.
Хөхөөр хооллож байгаа хүүхэд халдварт өвчин, амьсгалын зам болон суулгалт, хоол боловсруулах замын халдварт өвчнөөр өвдсөн ч ХӨНГӨН тусна. Өөрөөр хэлбэл амархан даван туулдаг байх нь ээ.
Хүүхдийн хоол боловсруулах замд хамгийн ашиг тустай хооллолт. Хөхүүлж байх үед гэдэсний үхжилт үрэвсэл үүсэхээс сэргийлдэг.
Эдгээр халдварт өвчнөөс гадна халдварт бус
Хөхөөр хооллолт нь дан ганц хүүхдэд биш ээжид ч маш их ашиг тустай.
Хүүхэд төрсний дараа ээж ангир уургаа амлуулах, үргэлжлүүлээд удаан хугацаагаар хөхүүлж хооллох нь ээжийн умайн булчинг агшааж, төрсний дараах цус алдалтаас сэргийлдэг.
Үүний зэрэгцээ ээжийн биед бодисын солилцоо маш эрчимтэй явагдсанаар жирэмслэхээс өмнөх жиндээ хурдан хүрдэг гэсэн үг.
Хамгийн гол ач холбогдол нь хүүхдээ хөхүүлэх болгонд ээжийн тархинаас окситоцин буюу аз жаргалын даавар ялгардаг. Үүнийг мэдэрсэн ээж төрсний дараах сэтгэл зүйн хямрал, сэтгэл гутралд автахгүй, эрсдэлээс маш сайн хамгаална.
Удаан хугацаандаа
Зүрх судас, чихрийн шижин өвчин зэрэг хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон өвчөөр өвдөхөөс сэргийлнэ. Мөн яс сийрэгжихээс сэргийлэх зэргээр эхийн биед маш ашиг тустай хооллолт.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмжийн дагуу дараах зөвлөгөөг эхчүүдэд өгч байна.
Амьдралын эхний тав хоног ялгарч байгаа сүүг ангир уураг гэнэ.
Харин 14 хоног хүртэл ялгарч байгааг шилжилтийн сүү гэж нэрлэдэг бол түүнээс хойш боловсорсон сүү гардаг.
Ангир уураг бага хэмжээгээр гарч байгаа үеийг ээж нар өөрсдийгөө "сүү багатай байна" гэж ойлгох талтай. Түүнчлэн зарим ээж өөрсдийгөө "би шингэн сүүтэй", эсвэл "өтгөн сүүтэй" гээд байдаг. Үнэндээ сүүний найрлагад ялгаа байхгүй.
Сэтгүүлч: Эхийн сүүг юу ч орлож чадахгүй гэж Та дурдлаа. Тэгвэл эхийн сүүгээ авч чадахгүй байгаа нярайд ямар аргаар шим тэжээлтэй эхийн сүүг нь хүргэх боломжтой вэ?
Зөвлөх эмч: Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль 2017 онд батлагдсан байдаг. Тус хуульд зааснаар
Дээр дурдсан хуульд “сүүн тэжээл” гэж заасан байдаг. Манайхан “нэмэлт сүү” гэж ярих хандлагатай. Хүний ойлголтоор нэмэлтээр хүүхдэдээ өгөх ёстой юм шигээр бодогдож байгаа юм.
Хоёрдугаарт "эхийн сүү орлуулагч" гэж яриад байдаг. Эхийн сүүг орлох боломжтой юм шигээр ойлгогдоод байгаа.
Эхийн сүүг орлох огт боломжгүй. Энэ бол цорын ганц ухаалаг, төгс хоол. Зөвхөн таны бие махбодоос л үйлдвэрлэгдэж гарна. Өөр ямар нэгэн үйлдвэрт үүнийг үйлдвэрлэх ямар ч боломжгүй гэсэн үг.
Судалгаагаар 10 хүүхэд тутмын зургаа нь амьдралын эхний зургаан сардаа дан хөхөөр хооллож чадаж байна. Харин дөрөв нь хооллож чадахгүй байна.
Иймд амаржих эмнэлэг болгонд "Донор эхийн сүүний банкийг байгуулна" гэсэн хуультай байгаа.
Хуулийн хүрээнд зарим амаржих газарт эхийн сүүний банкийг байгуулаад ажиллуулж байна. Одоогоор Өргөө амаржих газар, Нэгдүгээр төрөх байгуулжээ.
Мөн Дархан-Уул аймагт байгуулагдаж байгаа гэж сонссон. Нэг өрөөг тусгайлан тохижуулж, хадгалдаг, зориулалтын хөлдөөгч болон халдваргүйжүүлдэг багаж тоног төхөөрөмжийг аваад байгуулдаг гэсэн үг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!