Наадмын үеэр уралдааны мориноос унаж гэмтсэн найман хүүхэд ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ

Б.Манлай
2025 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2025 оны долоодугаар сарын 10-17-ны хооронд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв/ГССҮТ/ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 4,093 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 2,514, 0-18 насны хүүхэд 1,579 байв.

Төв болон салбар эмнэлэгт нийт 123 үйлчлүүлэгчид яаралтай мэс засал, 119 үйлчлүүлэгчид төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Дээрх өдрүүдэд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт ажилласан бөгөөд орон нутагт осолдож, гэмтсэн иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлжээ.

Тухайлбал долоодугаар энэ сарын 16-ны өдөр “Торгоны зам” (SILK WAY RALLY-SWR) авто ралли олон улсын уралдаанд оролцох үеэр гэмтсэн нэг тамирчныг Төв аймгаас нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, ГССҮТ-д тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Зам тээврийн ослын улмаас нийт 668 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгсэд 364, 0-18 насны хүүхэд 304 байв.

Мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 111 байгаагаас 0-9 насны хүүхэд 12, 10-18 насны хүүхэд 48 байсан бол уралдааны мориноос унаж гэмтсэн найман хүүхэд байна.

Ахуйн орчинд гэмтэж бэртсэн нийт 1,307 хүн яаралтай тусламж үйлчилгээ авснаас 530 нь 0-18 насны хүүхэд.

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон "Eejii.org" сангийн хамтын ажиллагааны хүрээнд сайн дурын 52 ажилтан Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт тодорхой хуваарийн ажиллаж, наадмын өдрүүдэд сайн дурын долоон ажилтан өдөр оройн ээлжид хөтөч, зөвлөн туслагчаар ажиллалаа гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [103.168.34.159] 2025/7/22
Хүүхдүүд морь унах дуртай л даа гэхдээ бригадын наадам дээр л унадаг түрүүлсэн морь нь бай шагнал гэх юм нь бага байлгах хэрэгтэй тэгвэл нөгөө мөнгөний төлөө уралддаг гарууд нь оролцохгүй жинхэнэ наадам болох болов уу?
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.120] 2025/7/20
Yoo…joohon huuhduudeer mori unuulah aa bolioo
1 | 0 Хариулах
He [66.181.186.140] 2025/7/20
Уяачид, баячууд бид нар өв соёлоо тээж байгаа гэдэг мөртлөө өөрийн хүүхдээр морио унуулдаггүй гдг үнэн юм дө хөөрхий.
0 | 0 Хариулах
Зочин [85.70.46.107] 2025/7/18
Морьдыг нь барьж байгаад эргүүлж өгөөд байхад ойчоод байдаг яачихсан хүүхдүүд вэ?
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.58] 2025/7/18
Эрдэнэт үйлдвэрийн хүүхдийн зусланд амрагч олон хүүхдүүд яаралтай эмнэлэгт хүргэгдсэн талаар бичээч
0 | 0 Хариулах
хөөрхий [66.181.183.106] 2025/7/18
Хүүхдээр морь унуулж уралдуулахыг бүрмөсөн хориглох ёстой.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.179.135] 2025/7/18
ЭВИЙ ЭВИЙ БАГА НАСНЫ ХҮҮХЭДИЙГ ИНГЭЖ ХАРГИСЛАХГҮЙЭ АРАБЫН ТЭМЭЭНИЙ УРАЛДААНД ЖИЖИГ РОБОТ ЗАЛАГЧ БАЙРШУУЛААД УРАЛДУУЛДАГ ЗАРЧИМЫГ МОНГОЛД НУТАГШУУЛАА ЦӨӨХӨН ХЭДХЭН ХҮҮХДҮҮДИЙГ МААНЬ АЛЖ НЭМТЭЭГЭЭД ДУУСЛААШДЭЭ ГАЖ ДОНТОНГУУДАА
4 | 1 Хариулах