"Наадамд шөвгөрсөн 32 бөх, сурын 16 хүнээс допингийн шинжилгээ авна. Шинжилгээний эхний хариу 48 цагийн дотор гарах юм"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадам дөхсөнтэй холбоотойгоор салбар хороод өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар "Энэ жилийн наадмын бөхийн барилдаанд хуулиараа 512 бөх зодоглоно. Хуульд заасныхаа дагуу бөхийн бүртгэл долдугаар сарын 9-нөөс эхлэх юм. Мөн шөвгөрсөн 32 бөх, сурын харвааны эрэгтэй, эмэгтэй 16 тамирчин, нийт 48 хүнээс допингийн шинжилгээ авна.

Допингийн шинжилгээг өнгөрсөн жилийн наадмаар хамтарч ажилласан олон улсын итгэмжлэгдсэн лаборатори буюу Герман улсад биечлэн хүргэж, шинжилгээний хариуг авахаар холбогдох байгууллагаас ажиллаж буй.

Шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил шиг 48 цагийн дотор эхний хариу гарна. Үүнээс сэжигтэй буюу нарийвчлан шалгах шаардлага үүсвэл хариуг албан ёсоор гарсны дараа нийтэд зарлах юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.247] 2025/7/2
5 дугаар даваанд барилдахаас өмнө шинжилгээг аваад түргэн шуурхай, маш өндөр хяналттай шинжлээд есийн даваа дуусахад хариу гаргачихсан байж болно. Хагас өдрийн дотор шээсний шинжилгээ гаргаад л байдаг, бөхийнх болохоор яасан уддаг юм.
0 | 0 Хариулах
Зочин [73.109.136.113] 2025/7/1
ХАРИУГ НЬ ШУУД ИЛ САЙТ ДЭЭР ТАВЬЖ БАЙ ХЭН ХЭНДЭЭ АМАР
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.207] 2025/7/1
Шээс хариуцсан салбар хороо нь пмуу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.159] 2025/7/1
Допинг хэрэглэсэн бөхийн шийтгэлийг нэмэх хэрэгтэй байна аа. Яг үнэндээ бараг тултал допингдож орж цол авсныхаа дараа төр засаг, ивээн тэтгэгчид, ард нийтээсээ асар их бэлэг, сэлт авцгаадаг. Допинг илэрхэд буцаагаад өгөх биш, ганц хоёр жил эрхээ хасуулсан болоод л өнгөрдөг. Цаана нь түрүүлэх байсан бөх боломжоо алддаг, цол ахих чадалгүй байсан бөх цолтой болдог. Эцсийн дүндээ жалга довоороо улам хуваагдаж хэрэлдээд, Монгол наадам өв соёлоо уландаа гишгээд л өнгөрч байна шд ээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.112] 2025/7/1
Бөхчүүдээ алачилж болохгүй шүү. Ганхуяг харцагаас хаван хөөх эм илэрлээ л гэсэн тэгэсгээд намжсан.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.155] 2025/7/1
сарын дараа нэг юм хариу өгдөг байж
0 | 0 Хариулах