Жил бүрийн тавдугаар сарын 24-нд зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон” нь иргэд гэр бүл, найз нөхөд, хайртай амьтдаа дагуулан нэг өдрийг эрүүл, идэвхтэй, бүтээлчээр өнгөрүүлэх сайхан уламжлал болон тогтжээ.
Энэ өдөр Vita500 брэндийн зүгээс олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг уриалах, дархлааг дэмжих зорилгоор 500 ширхэг бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй тараалаа. Vita500 нь С витамины агууламжтай амин дэмийн ундаа юм. Нэг шил Vita500 нь 500мг С витаминыг агуулдаг ба энэ нь Монгол хүний өдөрт авах шаардлагатай С витаминыг хангаж чаддаг. Солонгост олон жилийн турш эрүүл амьдралын өдөр тутмын хэрэглээний нэгэн хэсэг болж чадсан брэнд билээ.
Өнөөдөр Vita500 брэнд нь Монголын хэрэглэгчдийн дунд эрүүл мэнддээ анхаардаг, идэвхтэй амьдрахыг хүсдэг залуус, гэр бүлүүдийн сонирхлыг татаж эхэлж байна. Монголд худалдаалагдаж эхэлснээс хойш зөвхөн ундаа бус, эрүүл сонголт гэсэн ойлголтыг хэрэглэгчдэд түгээж байгаа нь онцлог. Хотын хэмнэлтэй амьдрал дунд эрч хүч, дархлааг нэг дор нөхөх боломжийг санал болгож байгаа нь олон хүний амьдралын хэв маягт нийцэж байна.
Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Vita500 брэнд “дархлаагаа дэмжиж, эрүүл мэнддээ анхаар!” гэсэн уриалгыг нийт оролцогчид болон иргэдэд түгээлээ.