Хүн тээвэрлэх журам зөрчсөн жолоочийг 50,000 төгрөгөөр торгожээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
ЦЕГ

Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 10-ны өдөр Тоёота Алфард загварын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад зорчигчид машины цонхоор гарч байгаа бичлэг нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас асуудлыг бүртгэлд авч шалгахад Тоёота алфард загварын тээврийн хэрэгслийн жолооч Э нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Иймд жолооч Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авч, учирч болох эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
БЖ [202.126.88.195] 2025/5/21
50к торгоод энэ мэт зөрчил хэзээ ч арилахгүй шүү. Өндөр торгуультай хариуцлага өндөртэй байж байж энэ мэт гаарсан зөрчлүүд арилах болно. Чадахгүй бол зүгээр наад зургаа хараад хэвт
0 | 0 Хариулах
Зочин [82.149.82.36] 2025/5/16
Зэрлэг зэрлэг.
0 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2025/5/16
Бусдад ямар гай болсон юм бэ? торгууль шийтгэлээр дандаа дарамталж байх юм.
0 | 1 Хариулах
Galch [202.126.91.69] 2025/5/16
Huue erhiig ni hasaad say tugruguur torgoochee hun alchuul yana
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.27] 2025/5/15
Иймэрхүү санаатай зөрчилд өндөр торгууль ноогдуулдаг байх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.231] 2025/5/15
50хан мянга уу. хаха
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.67] 2025/5/15
Сайхан энэрэнгүй хууль дүрэм журамтай Монгол улсад ийнхүү үзэгдэл цаашдаа ч үргэлжилнэ!!!
0 | 0 Хариулах
irgen [66.181.180.157] 2025/5/15
жолоодох эрхийг нь хас. бас хурд хэтрүүлсэн гэсэн үү
0 | 0 Хариулах
Зочин [202.21.120.62] 2025/5/15
Тавьхан мянгаар торгоод байхдаа яадаг юм, 500 мянга, 5 саяар торгооч, энэ хүүхдүүд унаад үхсэн бол яах юм?
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.143] 2025/5/15
Ийм албаар хийж байгаа зөрчилд өндөр торгууль ноогдуулж байх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.26] 2025/5/15
Chaavaasdaa 14$ iin torguulitai bhdach yhvde
2 | 1 Хариулах
Зочин [216.243.45.113] 2025/5/15
Манайх шиг ханш муутай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулмаар байгаа юм. Тэгээд бас ёонк хийтэл торгодог өндөр дүнтэй байх ахул айгаад зөрчил гаргахгүй явах болно.
3 | 0 Хариулах
зочин [139.5.216.35] 2025/5/15
Торгуулийн хэмжээг нэмэх хэрэгтэй юм байна.
2 | 0 Хариулах