Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод болж буй шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээн дуусах дөхөж байна. Энэ сарын 6-наас 16-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээний найм дахь өрөгт ижил амжилттай явсан Монголын Б.Мөнгөнзул, Энэтхэгийн эмэгтэй их мастер Срижа Сешадритай оноолт таарсан юм.
Тэд өмнөх долоон өрөгт адилхан 5 хожил, 2 тэнцээгээр тэмцээнийг тэргүүлж байв.
Цагаанаар нүүсэн манай шатарчин 81 дэх нүүдэлд өрсөлдөгчөө буулгаж авснаар тивийн тэмцээнийг ганцаараа өнгөлж эхэллээ.
Сүүлийн өрөгт манай шатарчин Энэтхэгийн олон улсын мастер Агравал Вантикатай оноолт таарсан. Түүнтэй тэнцэхэд л Азийн аварга, Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Энэ удаагийн АШТ-ий үндсэн төрөлд Монголын эрэгтэй 4, эмэгтэй 12 тамирчин оролцож буй. Эрчүүдээс Г.Амартүвшин 5 оноотой 30 дугаар байрт явж байна. Эмэгтэйчүүдэд олон улсын мастер Б.Мөнгөнтуул 5.5 оноогоор 10 дугаар байрт яваа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
|