Дугуйчин Б.Тэгшбаяр “TOUR OF BOSTONLIQ-2025”-д багаараа түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Узбекистан улсад жил бүр болдог Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq” гурван өдрийн уралдаан өндөрлөлөө. Тэмцээнд манай улсын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Үндэсний шигшээ баг, Тайландын “Roojai insurance“ багийн тамирчин, Б.Тэгшбаяр 08:24:03 амжилтаар нийлбэр дүнгээр есдүгээр байрт оржээ.

Б.Тэгшбаяр даваа гарагт болсон эхний гараанд түрүүлсэн бол сүүлийн гараанд хоёрдугаарт орсон юм.

Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират Улсын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан Б.Марал-Эрдэнэ 08:45:29 үзүүлэлтээр 55 дугаар байрт оров.

Тэмцээнд “Li Ning star” багийн тамирчин Жошуа Кенч түрүүлж, “Roojai insurance” багийн дугуйчин Андреас Милтиадис удаалжээ.

Б.Тэгшбаяр энэ удаад хувийн уралдаанд өнгөрсөн жил түрүүлсэн амжилтаа давтаагүй ч багийн дүнгээр “Roojai insurance“ түрүүллээ.