"Түймрийн улмаас иргэдэд ₮4.3 тэрбумын хохирол учирсан. Цаашид хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын мэдээллийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ), Улсын Онцгой Комисс (УОК)-оос танилцуулж байна.  

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "2025 он гарсаар улсын хэмжээнд

  • 12 аймгийн 55 сум
  • нийслэлийн хоёр дүүрэгт 80 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

Ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар 26,820 га ойн талбай, 701,000 орчим хээрийн га талбай өртжээ. 

Мөн түймрийн улмаас айлын гэр, байшин, автомашин, мотоцикл, малыг хашаа, өвөлжөө, мал гэх мэтчилэн урьдчилсан байдлаар нийт 4.3 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байна. Цаашдаа шалгалтын явцад хохирлын хэмжээ нэмэгдэнэ.

Өнөөдрийн байдлаар алба хаагчид Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна" гэлээ. 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "Яг одоо Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага болон холбогдох мэргэжлийн хүмүүс үүрэг гүйцэтгэж байна.

Түшиг суманд гарсан ойн түймэрт Онцгой байдлын алба хаагч, сум орон нутгаас нийт 140 хүн, 21 автомашинтай ажиллаж байгаа. 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат, Цагааннуур суманд гарсан түймрийн голомтод ажилласан онцгойн алба хаагчдыг өнөөдөр өглөө түймрийг бүрэн унтраасны дараа цааш Түшиг сум руу шилжүүлснээр нийт 159 албан хаагч 09:30 цагт хөдөлгөөн үйлдсэн. 

Ерөө сумын түймэрт нийт 79 хүн хүч, дөрвөн нэгж техник хэрэгсэлтэй бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн ОБЕГ-ын харьяа агаараас эрэн хайх, аврах ангийн нэг онгоц түймэр гарсан цагаас хойш Хойд бүсэд эргүүл, тандалт хийх, нөхцөл байдлыг үнэлэх чиглэлээр ажиллаж байгаа" гэдгийг хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг