Трампын засаг захиргааны үзэж байгаагаар ирээдүйд “үйлдвэрийн робот засварлах” нь хамгийн чухал ажил болох гэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа АНУ-ыг үйлдвэрлэгч улс болгох зорилгоор дэлхийн улс орнуудтай худалдааны дайн эхлүүлээд байгаа.

Энэ зорилгын хүрээнд гадаадын компаниудад импортын татварын өндөр босго тавьж, үүнийг үйлдвэрлэлээ АНУ-д шилжүүлэх, ажлын байр олноор нэмэгдүүлэх хөшүүрэг болгохыг хичээж байна.

Гэвч нөгөө талаар компаниуд үйлдвэрлэлдээ робот ашиглах явдал улам нэмэгдэж, америкчуудыг ажлын байраар хангах зорилт бүрхэг болоод байгаа.

Үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр ажилладаг Formic компани энэ оны нэгээс хоёрдугаар сар хүртэл хугацаанд харилцагчид нь роботын ашиглалтаа 17 хувиар өсгөсөн тухай энэ сарын эхээр мэдээлж байв.

Үүнийг Трампын худалдааны дайн эхлэхээс өмнө амжиж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх арга хэмжээ байж болзошгүйг тайлбарласан байна.

Тэгвэл АНУ-ын худалдааны сайд Ховард Лютник энэ долоо хоногийн эхээр CNBC сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хүмүүсийн энэ айдсыг арилгаж, тайтгаруулах утгатай зүйл ярьжээ.

“Хүмүүст өнгөрсөн үеийн ажлыг биш, харин ирээдүйн аугаа ажил хөдөлмөрийг хийхэд сургах цаг болсон байна. Энэ бол хүмүүс болон тэдний үр хүүхдүүд нэг үйлдвэртээ насаараа, үед дамжин ажилладаг болох шинэ загвар юм” гэж Лютник хэлсэн байна.

Түүний үзэж байгаагаар үйлдвэрийн роботуудыг засварлах нь ирээдүйн гол ажлын байр болох гэнэ.

“Роботуудыг засварлахад техникч хэрэгтэй. Энэ бол 80, 90-ээд оны үеэс бий болсон, дунд боловсролтой хүмүүсийн хийж чадах гайхалтай сайхан ажил мэргэжил юм” гэж тэр хэлжээ.

Сүүлийн үед интернэт орчинд ихэвчлэн Азийн орнуудын иргэдийн хийдэг үйлдвэрийн янз бүрийн ажлыг америкчууд хийж буйг харуулсан хошин зураг, дүрс бичлэгүүд олноор тарах болсон.

“Америкчууд оёдлын машины ард сууж буй зэргийг харуулсан онлайн марзганалаас энэ бол өөр зүйл” гэж Лютник нэмж хэлсэн байна.

зураг
 

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [207.139.8.27, 136.226.55.116] 2025/5/7
Robotig ergeed robot l zasdag bolno shd,
0 | 0 Хариулах
Догсом [202.9.40.234] 2025/5/2
ХошногоТрамп
1 | 2 Хариулах
Зочин [202.9.40.140] 2025/5/2
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horigdoluudiin devesģer
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.113] 2025/5/2
роботын сэлбэг худалдаа ч гэсэн хамгийн ашигтай бизнес болно.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.120] 2025/5/2
АНУ-ын шимэгчдийн арми төрийн албыг утгыг нь алдуулж, "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмнийг шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулсан байна. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Ерөнхийлөгч Дональд Трамп Илон Маск нар АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүлжээ. Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол, их цэвэрлэгээ хийж, 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулж, уг хороог Элон Маск, Вивек Рамасвами нараар даргалуулж байна. АНУ-д сайхан цаг ирж байна.
6 | 2 Хариулах
Зочин [103.57.94.53] 2025/5/2
Top Countries by Industrial Robot Density (2023): 1. South Korea: 1,012 robots per 10,000 employees 2. Singapore: 770 robots per 10,000 employees 3. China: 470 robots per 10,000 employees 4. Germany: 429 robots per 10,000 employees 5. Japan: 419 robots per 10,000 employees 6. United States: 295 robots per 10,000 employees
1 | 0 Хариулах