Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ойн түймрийг өнөөдөр 10:20 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тус түймэрт урьдчилсан байдлаар 7,064 га талбай өртсөн байна.
Мөн өнөө өглөөний 06:35 цагт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраагаад байгаа юм.
Гал түймэртэй холбоотой хуулийн заалтууд:
Хаврын хуурайшил их, салхитай энэ цаг үед иргэдийн ил задгай үнс нурам хаях, татсан тамхины ишийг унтраалгүй орхих зэрэг санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас олон мянган га талбай газар шатаж, үүгээр ч зогсохгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байгаа тул Иргэн бүр хариуцлагатай байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулаад байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|