Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт хөрөнгө оруулалтын анхны ном хэвлэгдэж, сургалтын хөтөлбөр хэрэгжлээ

ikon.mn
2025 оны 5 сарын 2
Сурталчилгаа

Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи нь үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр сүүлийн 9 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, энэ салбарт 12,000 гаруй төгсөгчийг бэлтгээд байгаа билээ.

Тус академи нь Монгол Улсад анх удаа Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд салбартаа шинэчлэл авч ирсээр байна. Энэ жил анхны элсэлтээ авсан энэхүү хөтөлбөрийн төгсөгчид тун удахгүй дипломоо гардан авах нь.

зураг
 

Үл хөдлөх хөрөнгийн Академи нь АНУ-д төвтэй, дэлхийн 85 гаруй улсад салбартай Үндэсний Реалторуудын Холбооны (National Association of REALTORS®) Монгол дахь албан ёсны түнш байгууллага бөгөөд олон улсын мэргэшлийн зэрэгтэй, өндөр түвшний сургалтуудыг Монголд олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Үүнд:

  • CIPS (Certiied International Property Specialist )  – Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгдсэн мэргэжилтэн
  • ABR  (Accredited Buyer’s Representative )– Худалдан авагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч
  • CBR (Certified Real Estate Broker)  – Олон улсын үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгдсэн брокер зэрэг сургалтууд албан ёсны эрхтэйгээр амжилттай зохион байгуулагдаж ирсэн юм.

Мөн тус академи жил бүр "Realtors’ Forum" буюу үл хөдлөх хөрөнгийн форумыг зохион байгуулж, дотоодын болон олон улсын мэргэжилтнүүдийг нэгтгэн, туршлага солилцох, сүлжээ бий болгох, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах өргөн цар хүрээтэй арга хэмжээг уламжлал болгон явуулдаг.

зураг
 

Реалтор гэх ойлголт нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө зуучлагч биш бөгөөд Үндэсний Реалторуудын Холбооны ёс зүйн хатуу кодыг мөрдөн ажилладаг, олон улсын гэрээ, хамтын ажиллагаанд оролцох чадамжтай мэргэшсэн, итгэмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн юм.

Саяхан хэрэгжиж дууссан  “Realtors’ Coaching Program–2025” хөтөлбөр нь АНУ-ын Leonard P. Reaume Memorial Foundation-ий дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа тус академийн дөрөв дэх олон улсын төсөл юм.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр: 

  • Монгол Улсад анх удаа үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшүүлэх сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулсан
  • СЭЗИС, МУИС, ШУТИС гэсэн Монголын топ их сургуулиудтай болон  TDB Securities компаниудтай хамтран академик олон хувийн хэвшлийн төлөөллүүдээс бүрдсэн 24 цагийн академик, практик сургалтыг хэрэгжүүлсэн
  • 21 мэргэжилтэн амжилттай тэнцэж төгссөн
  • Монгол болон гадаадын удирдах албан тушаалтнууд, коуч нараас хөрөнгө оруулалт болон манлайллын сэдвээр тусгай уулзалт хийсэн
  • Салбартаа анх удаа “REAL ESTATE INVESTMENT” гарын авлага, номтой болсон зэрэг нь томоохон амжилт болж байна.

Ялангуяа улс орны хөдөлгөгч эдийн засгийн гол түлхүүр салбаруудын нэг болсон үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалтыг хэрхэн хийх, хөрөнгө оруулалтын үр өгөөж, ашгийн үзүүлэлтийг хэрхэн тооцох, эрсдэл болон боломжуудын талаар албан ёсны судалгаатай анхны ном болсноороо энэ салбарын хөгжлийг урагш ахиулсан томоохон алхам болж байна гэж хэлж болно.

зураг
 

Энэхүү хөтөлбөр нь үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалтаар мэргэших сонирхолтой мэргэжилтнүүдэд бодит мэдлэг, практик ур чадвар олгохоос гадна, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

Энэхүү номыг бүтээхэд мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан Үл хөдлөх хөрөнгийн академийн гүйцэтгэх захирал Т.Эрхэмбаяр,  СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр, багш С.Батчимэг, Ө.Ганзориг, АНУ-аас оролцсон коуч Anthony Djon, редактор Б.Гантуяа, МУИС, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн судлаачид, номд нийтлэлийг бичсэн Мандал хөрөнгө оруулалтын нэгдэл, Ремакс Монголиа, Вертус Проперти ХХК болон TDB Securities компанийн удирдлага, хамт олонд уншигчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.

зураг
 

Мэргэжлийн, тогтвортой хөгжлийг хангах сургалтын бодлогогүйгээр жинхэнэ мэргэшсэн мэргэжилтэн төрөх боломжгүй гэдэгтэй маргах зүйлгүй. Энэ утгаараа Монголд үл хөдлөх хөрөнгийн салбарыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус Академийн хийж бүтээж буй олон зүйлсэд талархууштай.

Хөтөлбөр, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академид хандаарай.

Утас: 7555-6465, 9409-6465

Facebook page: Real Estate Academy of Mongolia

Email: info@realestateacademy.mn

зураг
 
зураг
 
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.