Йемений байлдааны нууц төлөвлөгөөг чатаар задруулсан өндөр албан тушаалтнаа Трамп ажлаас нь чөлөөлөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолцыг ажлаас нь чөлөөлж, НҮБ-д тус улсыг төлөөлөх элчийн суудалд нэрийг нь дэвшүүлжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио түр орлон гүйцэтгэхээр болсон байна.

Уолц нь Йемений босогчдын байрлалд довтлох АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны нууц төлөвлөгөөг задруулсан “Signalgate” гэгдэх дуулианд холбогдсон гол хүмүүсийн нэг юм.

Тэрбээр АНУ-ын аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудыг нэгтгэсэн Signal мессэнжэрийн чат группт санамсаргүй нэгэн сэтгүүлчийг нэмсэн нь дээрх төлөвлөгөөг задруулах шалтгаан болж байжээ.

Флорида мужаас конгресст сонгогдож байсан Уолц ийнхүү Трампын хоёр дахь засаг захиргаанаас халагдсан эхний өндөр албан тушаалтан болж байна.

“Майк Уолц бол цэргийн дүрэмт хувцастай байх үеэсээ эхлээд конгрессын гишүүн, үндэсний аюулгүй байдлын зөвлөх хүртэл ажиллахдаа үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавихын төлөө шаргуу ажилласан хүн юм. Шинэ албан тушаалд очоод мөн адил ажиллаж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.

Хариуд нь Уолц “Би ерөнхийлөгч Трамп болон манай аугаа үндэстэнд үргэлжлүүлэн үйлчлэхээ нэр төрийн хэрэг гэж бодож байна” гэж мөн сошиал хуудсандаа бичсэн байна.

Signal чатын дуулианаас гадна Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн ажилтнуудыг сайн удирдаж чадаагүй нь түүний огцрох шалтгаан болсныг олон эх сурвалж баталжээ.

Гэхдээ Трамп түүнийг хувь хүнийхээ хувьд хүндэлдэг тул зөөлөн арга хэмжээ авч, бас нэг өндөр албан тушаалд шилжүүлсэн гэлцэж байна.

Нөгөө талаар Уолцын шинэ томилгоог Сенат батлахад нэлээд бэрхшээлтэй тулгарах нь тодорхой тул Трамп түүнийг халалгүйгээр зайлуулах аргаа олсон гэж зарим албаны эх сурвалж дүгнэжээ.

Гуравдугаар сард Уолц өндөр албан тушаалтнуудын чат группт “The Atlantic” сэтгүүлийн ерөнхий редактор Жэффри Голдбэргийг санамсаргүй нэмснээ хүлээсэн юм.

Уолц, төрийн нарийн бичгийн дарга Рубио, Пентагоны тэргүүн Пит Хэгсэт нарын зэрэг хүмүүсийн багтдаг уг чат группт Ираны холбоотон Йемений зэвсэгт босогчдын байрлалд агаараас довтлох байлдааны нууц төлөвлөгөөг хэлэлцэж байжээ.

Уолцын ажил үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон Марко Рубио нь сүүлийн хагас зуун жилийн хугацаанд энэ хоёр албан тушаалыг зэрэг хашсан анхны хүн болж байна.

Өмнө нь Хенри Киссинжер агсан төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалуудыг давхар хашиж байжээ.

Трамп эхний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаандаа дөрвөн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн нүүр үзэж байсан юм.

Эхний зөвлөх нь болсон Майкл Флинн ердөө гурван долоо хоног ажиллаж байжээ. Бас нэг удаад зөвлөхөөр ажиллаж байсан Жон Болтон сүүлд Трампын тухай таагүй дурсамжаар дүүрэн ном бичиж байв.

Уолцыг огцруулсан шийдвэрийн талаар Болтон өчигдөр хэвлэлд “эхний бүрэн эрхийн хугацааны эмх замбараагүй байдлыг санагдуулж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [151.225.24.173] 2025/5/2
jmar negen tushaald ergen irne BOLTON GEZ NEG SOLIOT
0 | 0 Хариулах
ЖАМБАЛ [202.9.40.234] 2025/5/2
Хошного Трамп
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.250] 2025/5/2
Oooh noooo our american toy soilder just bring it back🤧😭✝️🙏
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.53] 2025/5/2
🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.16] 2025/5/2
Трампаас урвасан хүн
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [66.181.161.138] 2025/5/2
Тэр чатанд чинь би байгаа шүү
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.16] 2025/5/2
Баядын нутагт цагаачилж ирсэн муу дүрвэд
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/2
Оросын тусгай албад 5 сарын 9 нд Оросын муж нутгуудад алан хядах ажиллагаа зохион байгуулах үүрэг авчээ гэж бичицгээе болов. Зорилго нь энэ бүгдэд Украиныг буруутган үүгээр далимдуулан цэрэг татлага явуулах. Тагнуул Путиний хэрэглэдэг шалгарсан арга билээ. Өөрийн ажиллагааг зөвтгөж , нөгөө талаа муухай харагдуулахын тулд өмнө нь Чеченийн дайны үед өндөр байшингийн бүхэл бүтэн орцыг өөрсдөө дэлбэлж байсан түүхтэй. Энэ бол оросуудын өөрсдийн хүлээн зөвшөөрсөн нэг л жишээ.
6 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/2
Теракт явуулах хотын тоонд Улаан Үд орсон сураг байна. Нэгэнт нууц төлөвлөгөө ил болсон тул хот, мужийг өөрчилж мэдэх юм
6 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.96] 2025/5/2
ТАНАЙ БАНДЕРУУД ӨӨРСДИЙН ХИЙХ ГЭЖ БУЙ ТЕРРОРОО Л БИЧЭЭД БАЙНА УУ?
1 | 2 Хариулах
Зочин [66.181.187.130] 2025/5/2
🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸🇺🇸
0 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/2
Түүнийг НҮБ дэх төлөөлөгчөөр томилж байгаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.37] 2025/5/2
Бичцэн л байнашд энэ мэдээнд
0 | 0 Хариулах