ГХЯ: Гурван монгол хүүхэд алга болсон гэх ямар нэг зүйл болоогүйг Пукетын цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдсэн

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тайландад гурван монгол хүүхэд алга болсон, гэр бүл нь сар гаруй хайсаар байгаа тухай мэдээлэл гарсан. 

Энэ асуудлаар Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас албан ёсны мэдээлэл өглөө.

Уг мэдээлэлд "Тайландын Элчин Сайдын Яам(ЭСЯ), Консулын газраас өгсөн мэдээллээр алга болсон гэж байгаа хүүхдүүдийн гэр бүлээс ЭСЯ-нд хандаагүй. Хүүхдүүд алга болсон гэх газрын (Пукет) цагдаагийн бүртгэлд огт бүртгэгдээгүй байна.

Тайланд дахь ЭСЯ-наас тус цагдаагийн газарт албан ёсоор мэдээлэл авах хүсэлтээ хүргүүлж, мэдээлэл авсан. Ингэхэд Пукетын цагдаагийн газраас Монгол Улсын гурван хүүхэд алга болсон гэх ямар нэг зүйл огт болоогүй албан ёсоор, албан бичгээр мэдэгдсэн" гэжээ.