"Блю Скай" зочид буудалд
09:00-12:00 цагт "Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд" чуулна.
Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь өнгөрсөн хоёр сарын хугацаанд салбар бүрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тус хэлэлцүүлгээс гарсан үр дүнг танилцуулна.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд
10:00-17:00 цагт Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх "Хуульчийн Про боно-2025" өдөрлөг болно.
Төрийн ордны Үндсэн хууль танхимд
11:00 цагт "Нээлттэй парламент: эксперт" хөтөлбөрийг эхлүүлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Ард түмний хяналтын байгууллага байгуулах УИХ-ын 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний 43 тоот тогтоолыг танилцуулж “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.
Чингис хаан Үндэсний музейд
12:00 цагт “Амьд ертөнцийн спектр” биологийн олон сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийг зохион байгуулна.
Үзэсгэлэнд хөхтөн, хоёр нутагтан, усны амьтад, шувуу, шавж, микро организм болон лабораторийн хэрэглэгдэхүүн зэрэг олон зүйлсийг нэг дор цогцлоосон амьд байгаль дахь төрөл зүйлийн баялаг үзмэрүүд багтаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|