ДДэш компани технологийн 3.0 шилжилтийн хүрээнд хэрэглэгчдээсээ авсан судалгаанд үндэслэн төхөөрөмж шинэчлэх аяныг эхлүүлсэн байна. Энэ аянаараа дамжуулан олон жил ашиглаж буй хэрэглэгчдэдээ шинэ технологид шилжих боломжийг олгохоор ДЭВШИЛТЭТ 3.0 ТӨХӨӨРӨМЖ-ийг худалдаалж байгаа аж. Ингээд танд энэхүү аяны эргэн тойронд өрнөж буй асуултуудын хариултыг хүргэж байна.
Тус төхөөрөмж нь телевизийн сувгуудыг дамжуулахаас гадна дараах давуу талуудтай аж.
Тус 3.0 төхөөрөмжийг телевизийн сувгуудыг л хүлээн авч үздэг 2011, 2013 онд хэрэглэгчдэд хүрч байсан “хар, цагаан станц” нэрээр танигдсан төхөөрөмжүүдийг шинэчлэх зорилготойгоор гаргасан байна. Гэхдээ та төхөөрөмжөө шинэчлэхээр зорьж байвал мэдээж нээлттэй гэнэ.
Тус компаниас хэрэглэгч бүрдээ зориулж маш олон төрлийн төлбөрийн нөхцөлүүдийг гаргасан байна. Тэдгээрээс дурдвал, өөрийн сонирхолдоо нийцэх кино, спортын сувгуудтай Happy, Super багцаас сонгон гэрээ байгуулан авах, хямдралтай болон урамшуулалтай үнээр авах, Storepay, Simple зэрэг зээлийн аппликэйшнийг ашиглан төлбөрөө хуваан төлж авах боломжтой аж. Нэмээд аль ч нөхцөлөөр авсан 180,000₮ хүртэлх буцаан олголттой гэнэ.
ДДэш-ийн салбарууд, гэрээт борлуулагчдаас өөрийн биеэр очиж авах болон DDish фэйсбүүк хуудасны чатбот, DDish аппликэйшнээр дамжуулан онлайнаар захиалаад, гэртээ хүргүүлэн авах боломжтой аж.
ДДэш-ийн Салбар болон Гэрээт борлуулагчдын мэдээлэл: ddishtv.mn/branch
Дэлгэрэнгүй мэдээллийг ДДэш лавлах 7777-1434, 1434 мөн ДДэш вэб хуудаснаас аваарай.