"Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийн үзэл баримтлалыг бичиж эхэлсэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон нийтийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдүүдийн оролцоог зохицуулах талаар судлах ажлын хэсэг Боловсролын Яаманд байгуулснаа салбарын сайд нь энэ оны хоёрдугаар сард мэдээлсэн. 

Тухайн үед "Суурь шинжтэй өөрчлөлт хийхийн тулд судалгаа маш их шаардана. Нийгмийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөлд хүрэх нь зүйтэй" хэмээж байв.

Тэгвэл энэ ажлын явц ямар байгааг өнөөдөр сэтгүүлчид тодруулахад Боловсролын сайд П.Наранбаяр "Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах анхдагч хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд боловсруулахаар яамд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хооронд ажлын хэсэг байгуулж байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг бичиж эхэлсэн. Үүнийг нийгмээр сайтар хэлэлцүүлнэ. Доороос дээш ярилцаж байж шийдвэрээ гаргах ёстой. Ажил үргэлжилж байгаа" гэж хариулав.

9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг