“Ай Си Ти Групп” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 1
Сурталчилгаа
зураг
 

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг үндэслэн “Ай Си Ти Групп” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

  1. Тавигдах шаардлага:
    • Мэдээллийн технологи, хууль эрх зүй, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
    • Сүүлийн 3 жилийн хугацаанд “Ай Си Ти Групп” ХК-д эрх бүхий албан тушаал хашаагүй байх, үүсгэн байгуулагч нартай хамтран ажиллаагүй байх, мөн өрсөлдөгч компанид ажилладаггүй байх;
    • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 5 (тав)-аас дээш хувийг эзэмшдэггүй байх;
    • Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
    • Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй садан төрлийн холбоогүй байх;
    • Төрийн үйлчилгээний албан тушаалаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
    • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
  1. Бүрдүүлэх материал:
    • Товч намтар (CV);
    • Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт  авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл);
    • Боловсролын диплом, сургалт семинарын олгосон сертификатын хуулбар;
    • Иргэний үнэмлэхийн хуулбар;
    • Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний хуулбар;
    • Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай баталгаа (гарын үсгээр баталгаажсан байх).
Жич: Бүрдүүлэх материалуудыг нэгтгэж 1 файл болгож өөрийн нэрээр нэрлэн PDF өргөтгөлтэйгөөр ирүүлнэ үү. Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал авахыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах мэйл хаяг: delgermurun.g@ictgroup.mn

Утас: 70164444, 80029509

Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цаг хүртэл

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.