Техник технологи хөгжихийн хэрээр бид өдөр тутмын амьдарлаа удирдах, зохицуулахдаа шинэ техник технологийг илүү ашигласаар байна. Хүн бүрийн өдөр тутамдаа ашигладаг энгийн хэрэглээ болсон зүйлсийн нэг бол яалт ч үгүй ухаалаг цаг юм. Хэрэглэхэд хялбар, авсаархан төдийгүй эрүүл мэндэд тань санаа тавьдаг болсон билээ. Шинэ шилдэг бүхнийг танилцуулагч PC MALL компаниас хэрэглэгчдэдээ зориулан HUAWEI брэндийн HUAWEI WATCH D2 артерийн даралт хэмжигч ухаалаг цагийг худалдаалж эхэлсэн билээ.
Энэхүү ухаалаг цаг нь таныг унтаж байхад ч таны артерийн даралтыг хэмжих бөгөөд 9 төрлийн амин үзүүлэлтийг хянадаг учир худалдаанд гарсан цагаасаа эхлэн борлуулалтаараа тэргүүлж технологийн салбарын шилдэг шагналуудыг хүртээд байгаа юм. Эрүүл мэнддээ онцгойлон анхаардаг хүн бүрийн хэрэглээ болсон энэхүү HUAWEI WATCH D2 ухаалаг цаг нь зүүж хэрэглэхэд хялбар мөн маш бат бөх хийцлэл нь хэрэглэгчдийн сонирхол хэрэгцээнд нийцсэн №1 сонголт нь болсон.
Хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хянах боломжийг олгох HUAWEI Community гэр бүлийн групп үүсгэж, гишүүн бүрийн эрүүл мэндийн амин үзүүлэлтүүд болон өдөр тутмын алхалт, нойрны чанар, артерийн даралтын хэлбэлзэл зэрэг мэдээллийг өөрийн гар утсан дээрээс нэгэн зэрэг хянан хором бүр санаа тавьж халамжлах боломжтойгоороо бусад ухаалаг цагаас давуу талтай.
“HUAWEI Watch D2” артерийн даралт хэмжигч ухаалаг цагийг зөвхөн PC mall албан ёсны онцгой эрхтэйгээр, хямдралтай үнээр буюу 1,099,900₮, худалдаалж байгаа бөгөөд худалдан авалт бүрд HUAWEI FreeBuds SE2 утасгүй чихэвч бэлэглэж байна. Хүүгүй, урьдчилгаагүй, 6 сар 6 хуваан төлөх хамгийн таатай лизингийн нөхцөлөөр мөн худалдан авах боломжтой.
Түүнээс гадна PC mall дэлгүүр,
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зүрхний өвчин, зүрхний хэм алдагдалтай, тогтмол даралтаа хэмжих шаардлагатай хүмүүст тамгатай эмчийн бичгээ авч ирээд үнийн дүнгээс 10%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!