Уншиж байна ...

Тайландын Хаант Улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн АНХААРАЛД

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Тайландын Хаант Улсын Засгийн газраас “Ухаалаг аялал жуулчлалын бүс” санаачилгын хүрээнд хилийн хяналт, шалгалтыг сайжруулах, боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хилийн алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Thailand Digital Arrival Card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болоод байна.

Энэхүү хилээр нэвтрэх цахим хуудас нь өмнө нь ашиглагдаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягт (arrival card)-ыг орлох бөгөөд тус улсад зорчих гадаад улсын иргэд Тайландад зорчихоос гурван өдрийн өмнө https://tdac.immigration.go.th цахим холбоосоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх шаардлагатай мэдээллийг бөглөж, баталгаажуулсны үндсэн дээр хил нэвтрэх аж.

Иймд Тайландад зорчих иргэд Та бүхэн дотоодын хууль, дүрмийг чанд сахиж, тус улсад зорчихоос гурван өдрийн өмнө дээрх холбоосоор нэвтэрч, хилээр нэвтрэх хуудсыг бөглөж, нэвтрэхийг анхаарна уу.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яамны Консулын газар