Эмэгтэй жүдочид тивийн аваргаас хошой мөнгө, хос хүрэл медаль авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Тайландын Бангкок хотод энэ сарын 25-наас 28-ныг дуустал жүдогийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) өндөрлөлөө. Япончууд 8 алт, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн бол Узбекистан 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл, БНСУ 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл, БНХАУ 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн -100 кг-д Бахрейны нэрийн өмнөөс өрсөлдсөн Саид Садрудинов түрүүлсэн. Ингэснээр Бахрейн улс тивийн аваргаас анхны медалиа авсан юм.

Манай шигшээ баг тааруу амжилт үзүүллээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа, 63 кг-ын жинд Л.Энхрийлэн нар мөнгө, 70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ, +78 кг-ын жинд А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртсэн бол эрчүүд дөрвөн шагналт байрнаас өөр амжилт үзүүлсэнгүй.

Харин тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрөлд Монголын баг хүрэл медаль хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.248] 2025/5/2
За даа энэ жудо чургаш алхахаа больлоо.Татварын мөнгөөр зугаалахаа больсон дээр. Адаглаад яасан ч олон дасгалжуулагч дагадаг юм
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.212] 2025/4/29
Хошой мөнгө, хос хүрэл гэх үү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/29
МОНГОЛЧУУД СЭТГЭЛ ЗҮЙЧ АВЧ ЯВДАГГҮЙ ЮМУУ, ЭСВЭЛ ТЭД НАР НЬ МЭРГЭЖЛИЙН БИШ БАЙДАГ ЮМУУ, МӨНГӨ АВЧААД ТҮРҮҮЛЦЭН ЮМ ШИГ ХӨӨРЧ ДАВХИЖ БАЙГААД АЛТАН ДЭЭРЭЭ АЛУУЛНА БҮР НЭГ МЭДРЭЛ
2 | 0 Хариулах
иргэн [202.126.91.70] 2025/4/29
азийн аваргаас ч алт авч чадахаа байлаа
2 | 0 Хариулах