Та зурагтын удирдлагаараа зөвхөн сувгаа сольдог үе хэдийн ард хоцорсон гэдэгтэй санал нийлэх үү?
Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ цаг үед бид илүү ухаалаг, хурдан, цогц хэрэглээг хүсдэг болсон.
Тэгвэл СКАЙмедиа энэ бүхнийг нэг дор шийдсэн шинэ Android TV төхөөрөмжөө танилцуулж байна.
“Скаймедиа”-гийн технологийн шинэчлэлийн хүрээнд танилцуулж буй “Google”-ийн албан ёсны эрхтэй “Android TV” үйлдлийн систем бүхий шинэ үеийн ТВ төхөөрөмжийг сонгосноор энгийн хялбар хэрэглээг дуу, дүрсний өндөр чанартай хослуулан хүлээн авах юм.
СКАЙмедиагийн шинэ Android TV төхөөрөмж нь хэрэглэгч танд өндөр чанарын 4К дүрслэл, кино театрын мэт “Dolby Digital 5.1” дуугаралтыг мэдрүүлэхээс гадна Google Assistant-аар дамжуулан эх хэл дээр дуу хоолойгоороо хайлт хийх, туслалцаа авах боломжтой юм. Тус төхөөрөмж нь “4G RAM санах ой болон Amlogic”-ийн “S905X5M” чипсетээр ажилладаг тул илүү хурдан хэрэглээг санал болгох бөгөөд халалт багасаж, эдэлгээ уртассан бөгөөд эрчим хүчний хэмнэлт 50 хүртэлх хувиар сайжирснаараа онцлог юм.
Түүнчлэн, IPTV хэрэглэгч та шинэ төхөөрөмжөө СКАЙмедиагийн HiSpeed 100Mbps-ийн өндөр хурдны интернэттэй хослуулснаар энтертайнмент ертөнцийн эрх чөлөөг хүссэнээрээ мэдрэх боломжтой.
Шинэ төхөөрөмжийг сонгосноор танай гэрийн зурагт зүгээр нэг дэлгэц бус хамтдаа өнгөрүүлэх хором мөч бүрийг илүү үнэ цэнтэй болгоно.