Тамирчдын тэмцэл үр дүнгээ өгч, лигийн тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны нөхөн сонгуультай холбоотойгоор Тоглогчдын Холбоо (MFFA)-ны удирдлагууд тамирчдадаа талбайд гарахгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. 

Тэдний шийдвэрийг үндэслэн өчигдөр лигийн тэмцээн зохион байгуулах үүрэгтэй "Очир" зөвлөлийн Удирдах Зөвлөл хуралдсан байна. Улмаар тамирчдын шийдвэрийг олонхын саналаар дэмжиж, Дээд лигийн болон Нэгдүгээр лигийн 17 дугаар тойргийн буюу энэ сарын 25-наас 27-ныг дуустал үргэлжлэх болох тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Мөн МХБХ-ны ээлжит бус Их Хурлын шийдвэрээс шалтгаалан шаардлагатай тохиолдолд дахин хуралдахаар болжээ.

Лигийн тэмцээнийг хойшлуулах эсэх тал дээр санал хураахад МХБХ-ны тэргүүн асан М.Болдын "Сэлэнгэпресс Фалконс" болон гадаад эзэнтэй "Брера Илч" баг эсрэг санал өгсөн байна.

зураг
 

Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Ц.Анандбазарыг нэрээ татахгүй бол тэмцлийн өөр хэлбэрт шилжихээр төлөвлөж байна. 

Мөн тоглогчид энэ сарын 27-ны Ням гарагт МХБХ-ны байранд тайван жагсаал хийхээр төлөвлөжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг