NBA: Пэйтон Причард шилдэг зургаа дахь тоглогч боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны 2024-2025 оны улирлын шилдгүүд тодорч эхэллээ. 

"Бостон Селтикс" багийн хамгаалагч Пэйтон Причард өнгөрсөн улирлын шилдэг зургаа дахь тоглогч болсон юм. Нийт 100 саналаас 82 нь П.Причардын нэрийг нэгдүгээрт дугуйлснаар 454 оноогоор уг шагналын эзэн тодорчээ.

"Детройт Пистонс"-ын Малик Бийзли 279, "Кливлэнд Кавальерс"-ийн Тай Жером 91 оноо авсан аж.

NBA-д тав дахь улирлаа өнгөрүүлж буй П.Причард энэ улиралд 80 тоглолтод оролцохдоо 14.3 оноо, 3.8 самбар, 3.5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн нь замналынх нь дээд үзүүлэлтүүд болжээ.

Тэрбээр сэлгээнээс 1,079 оноо авсан үзүүлэлтээр лигийн бусад тоглогчдоо тэргүүлсэн юм. Түүнчлэн сэлгээнээс гарсан тоглолтод 246 удаа гурвын шидэлт амжилттай болгосноор лигийн түүхэнд шинэ рекордоор бүртгэгдэв.

"Бостон Селтикс" багийн түүхэнд шилдэг зургаа дахь тоглогчийн шагналыг өмнө нь гурван хүн авч байжээ.

Тэд бол Кевин МкХэйл (1983-84, 1984-85), Билл Уолтон (1985-86), Малколм Брогдон (2022-23) нар юм.

 

Эх сурвалж: NBA

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Laker [42.200.20.226] 2025/4/23
Malik Beasley boloh bsn yum
0 | 0 Хариулах