Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгчийн гэр бүл өргөөнөөсөө нүүхээс өмнө асар их ус хэрэглэсний учир олдоогүй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хууль бус арга замаар цэргийн дэглэм зарласан шийдвэртэй нь холбогдуулан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг тус улсын үндсэн хуулийн шүүх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр огцруулсан билээ.

Үүнээс хойш яг долоо хоногийн дараа тэр гэр бүлийн хамт ерөнхийлөгчийн албан өргөөнөөс хувийн орон сууцандаа нүүсэн юм.

Гэтэл албан өргөөнд амьдарсан сүүлчийн долоо хоногийн хугацаанд Юн Сүк Ёлын гэр бүл 228 тонн гаруй ус хэрэглэсэн нь олны анхаарлын төвд орсон байна.

Юн Сүк Ёл болон түүний гэргий Ким Кон Хэ нар хүүхэдгүй хүмүүс юм. Харин олон тооны нохой, муур тэжээдэг.

Ардчилсан Намын хууль тогтоогч Ким Юн Ван энэхүү тоо баримтыг Сөүлийн Усны Хэрэг Эрхлэх Газраас олж авснаа өнгөрсөн долоо хоногт анх олон нийтэд дэлгэсэн юм.

Уг мэдээлэлд дурдсанаар бол Юн Сүк Ёлын гэр бүл нүүхээсээ өмнөх нэг долоо хоногийн хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 4-нөөс 10-ны хооронд 228.36 тонн ус хэрэглэсэн байна.

2023 оны албан ёсны тоо баримтаас үзвэл хоёр ам бүлтэй айл өрхийн нэг долоо хоногийн усны дундаж хэрэглээ Сөүл хотод гурван тонн орчим байжээ.

Гэтэл ерөнхийлөгч асны гэр бүл үүнээс 75 дахин их ус хэрэглэсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй юм байна.

Ерөнхийлөгчийн албан өргөөний үйл ажиллагааг хариуцдаг ажилтнууд ийм их усыг ямар зорилгоор ашигласныг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.

Хэдийгээр өргөөнд олон тооны хамгаалалтын болон үйлчилгээний ажилтнууд байрладаг, усан сан ажилладаг, ногоон байгууламжийг услах хэрэгцээ байдаг ч ердийн үеийн долоо хоногийн хэрэглээ 25-32 тоннд хэлбэлздэг байжээ.

Хууль тогтоогч Ким Юн Ван ерөнхийлөгчийн гэр бүлийн усны хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар холбогдох албаныханд хандсан ч амжилт олоогүй гэнэ.

Тиймээс тэр шинэ ерөнхийлөгч сонгогдож, засаглал солигдсоны дараа илүү мэдээлэл авах боломжтой болно гэдэгт найдаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ХАХА
11
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.117.102] 2025/4/25
Солиотой юм. Шээсийг шалгавал нэг юм хэлэх байх
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.60] 2025/4/25
Асуудал биш!Солонгосчууд хэтэрхий ул шагайдаг юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [76.157.240.254] 2025/4/24
Urruunduu hiigddeg.baisan huuli bus uildluudiinhee ul muriig sain ugaajdee kk
0 | 0 Хариулах
Би [122.201.31.98] 2025/4/24
Яхавдээ хамаг хиртэй хувцсаа угаасан юм байлгүй
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.199] 2025/4/24
Өлсгөлөн ядуу хойд солонгост усыг нь хязгаарлаад хэрэглээгээ ч бүрэн хангаж чадахгүй байхад өмнөдүүд дэндүү тансаг, дэндүү үрэлгэн юмаа. Өлсгөлөн ядуу хойд солонгосчуудад өмнөдүүдийн идээд үлдээсэн шавхруу, бөөлжис нь олдвол их юмдаа. Бид нарын хаяж өмхийрүүлдэг толгой шийр цувдай ч тэдэндээ тэнгэрийн умдаг.
3 | 1 Хариулах
Зочин [139.5.216.77] 2025/4/25
Солонгосыг хуваасан орос ах нартаа хэл
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/4/24
БАССЕЙНЫХАА УСЫГ БҮТНЭЭР НЬ СОЛЬЖ БАЙГААД ОРЖДЭЭ ГАРУУД. АРААС НЬ ҮЙЛЧЛЭГЧ ХАМГААЛАГЧ НЬ БАС НАЙРАЛЧИЖ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.220] 2025/4/24
228 тонн гэдэг чинь юу вэ, 5 шланз цистерн ус. Эхнэр нь усанд орлоо орлоо гэхэд тэгж их орох уу. Howo, Nord гээд хамгийн ихээр бодоход л 5 шланз ус
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.199] 2025/4/24
Монголд л лав гэрлээд олон жил болсон хэрнээ хүүхэдгүй хосууд ч өдрийн од шиг ховор байх
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.199] 2025/4/24
Хөгширчихөөд бас хүүхэдгүй.
1 | 0 Хариулах
Ард [103.57.95.127] 2025/4/23
Гэрт нь Чагнах төхөөрөмж тавьсан учир эхнэртэйгээ ярих яриагаа нууцлахын тулд ус гоожуулж шаагиж, шуугиан үүсгээд хоорондоо ярьдаг гэж тагнуулчдын түүхэнд бичигдсэн байдаг Кк
2 | 0 Хариулах
📲🎵🎶🤭 [66.181.183.99] 2025/4/23
хуульч чимид араажав урдаа тавьж чангалаад ярь, бүр харуулсан. 🗣📻
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.101] 2025/4/23
монголчууд жагсаад шоронд нь явуулая
3 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [66.181.161.94] 2025/4/23
Аргагүй шдээ авгайн салтаагаа угаахгүй юу !😂😂😂😂😂
3 | 0 Хариулах
Зочин [202.70.37.221] 2025/4/23
Баахан юм угаасан юм бишүү
1 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
6 хоног
1 | 0 Хариулах
Зочин [79.127.139.235] 2025/4/23
Энэхүү одон медаль нь эхчүүдийн амьдралын чанарт ямар ч бодитой нөлөө үзүүлэхгүй бөгөөд зөвхөн ёслол төдий зүйл болсоор удаж байна. Уг одонг нэр хүндээ өсгөх, олон нийтийн дэмжлэгийг хуурамчаар бий болгох хэрэгсэл болгон ашиглаж байгааг олон хүн анзаарч бас жигшиж байна.
3 | 0 Хариулах
Зочин [79.127.139.235] 2025/4/23
ШААРДЛАГА. Монгол Улсад эхчүүдэд олгодог "Эхийн одон" нь сүүлийн жилүүдэд үнэ цэнээ алдаж, эрүүл бус олон хүн цуглуулж доромжилсон, чирэгдэл албаар үзүүлсэн арга хэмжээ явуулж буйд иргэд бид туйлын бухимдалтай байна. Өнөөдөр энэ одон эмэгтэйчүүдийн амьдралын бодит чанарт нөлөөлж чадахгүй, зөвхөн цаг хугацаа барсан, хэнд ч хэрэггүй төмрийн хэлбэрээр үлдэж байна. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь одон авахын төлөө бус, үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх, сайн сайхан ирээдүйг бий болгохын төлөө болохоос төр засаг, тэр дундаа төрийн тэргүүн нэртэй худалч хулгайч хүн шударга бус үйлдлээ хаацайлах, нэр хүндээ өсгөх хэрэгсэл болгон ашиглаж байгааг бид эсэргүүцэж байна. Нүгэлт хулгай, ёс зүйгүй үйлдлээ халхавчлахын тулд эхчүүдийг ашиглах нь байж боломгүй бас дэндүү ичгэвтэр. Цэвэр ариун болох гэсэн дүр эсгэж, ёс зүйгүй хулгайч бодит дүр төрхөө нуух гэж оролдохын оронд бодитой шийдэл, жинхэнэ дэмжлэг үзүүлэх нь чухал. Энэхүү одон медаль нь эхчүүдийн амьдралын чанарт ямар ч бодитой нөлөө ү
4 | 0 Хариулах
Зочин [103.57.93.171] 2025/4/24
Угаасаа одон авах гэж хүүхэд төрүүлнэ гэж юу байсын. Хүн амын өсөлтийг дэмжих, энэ олон иргэнийг өсгөж их гавъяа байгуулж байгаа шүү л гэсэн бэлгэдэл төдий зүйл шдээ. Тэрэн дээр юун аймар ач холбогдол өгдгийн. Тэр одонг гардуулсан улс төрчийг шүтсэн хүн ч бхгүй. Шүтэж суух зав ч байхгүй. Амьдралын чанараа хүний гар харж биш өөрийнхөө гараар сайжруулдаг байгаа. Бэлэн юм горьдож суухаа л больчих
0 | 0 Хариулах
Зочин [180.115.27.194] 2025/4/23
нэг юм л устгаждээ, аллаг үйлдсэн тэрийгээ угаасан нтр
0 | 8 Хариулах
РАВДАН [66.181.160.88] 2025/4/23
ЭНЭ 2 ИХ ХӨГЖИЛТЭЙ ХОСУУД ШҮҮ! КИМЧИНҮҮДИЙН ХИЙСЭН КИНГ ГЭЭД КИНО ЯААГ ЭНЭ 2-Н ТҮҮХ ШҮҮ! БАРАГ 100% ТААРЧ БАЙНА ЛЭЭ!
0 | 3 Хариулах
Зочин [202.126.88.81] 2025/4/23
Ангууч салбадайг тархиараа цемент саваад ойчиж байхад хар залуу л туслахаар ухасхийсэн
1 | 2 Хариулах
Зочин [66.181.176.213] 2025/4/23
Anhaaral sarniulah arga
1 | 0 Хариулах
И [59.153.115.119] 2025/4/23
Солонгосчууд нээрээ айхтар хүмүүс юм аа
4 | 2 Хариулах
Зочин [139.5.216.65] 2025/4/23
Монголд ямарч тооцоо байхгүй, мэдэх ч үгүй ичмээр !
10 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
ма хажууд байсан зц or ц ус нь их гараад. яридсоон.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.122] 2025/4/23
Бүх крантаа онгойлгоод усаа урсгаж улс олон түмнээсээ өшөө маягын тэнэгтсэн юм авсан юм байх даа.ийм л арчаагүй нөхдийг со сонгосон байсан нь маньтайгаа адил болжээ
12 | 1 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
ма хажууд байсан зц юмуу ц ус нь аймар их гараад. яригдсоон.
0 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
гэмт хэрэгтнүүд ⚪️ clear mind ?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.143] 2025/4/23
Бөгсийг нь бас л сайн ухах юмаа тэ?
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.53] 2025/4/23
Ter olon nohoi muura usand oruuldin bgazde
6 | 1 Хариулах
Зочин [202.126.90.53] 2025/4/23
+ Shal uvchte ym bichitsgehi
3 | 1 Хариулах
Зочин [103.212.163.245] 2025/4/23
Уншаач малаа Өмнө нььч усанд оруулж бсн л бж таараа
0 | 0 Хариулах
Дээгий [210.157.195.197] 2025/4/23
Ял аваагүй, зүгээр өнгөрсөн юм уу. Усаар хууль бус үйлдлээ далдалсан байх
1 | 0 Хариулах
[66.181.183.99] 2025/4/23
ял авахгүй дата тэглэж, ⛈🧠
0 | 1 Хариулах
Зочин [48.227.30.177] 2025/4/23
огцорсондоо шаралхаад крантаа 24 цаг нээж хаяад явж л дээ
13 | 0 Хариулах
mjeeeee [61.109.13.61] 2025/4/23
thh
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.223] 2025/4/23
энэ бас нэг 2 солиотой гар. со хүнд вакцин тарихаар ийм болох нь ч аргагүй юм уу.
2 | 6 Хариулах
Зочин [76.25.14.85] 2025/4/23
nuusan baisan koksoo ursgasan baihoo
4 | 1 Хариулах