Далайн харанхуй гүнд амьдардаг аварга амьтны дүрсийг судлаачид анх удаа камерт буулгажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Олон улсын судлаачдын баг зайнаас удирдагддаг шумбагч машины тусламжтайгаар далайн харанхуй гүнд амьдардаг аварга амьтны дүрсийг анх удаа камерт буулгаж чаджээ.

“Colossal Squid” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг энэ амьтны биеийг өмнө нь зөвхөн халим болон шувууны ходоодноос л олдог байсан юм байна.

Насанд хүрсэн “Colossal Squid”-ийн биеийн урт 7 метр хүрдэг. Атлантын далайн өмнөд хэсгийн 600 метрийн гүнд камерт дүрс нь буусан амьтан харьцангуй залуу буюу биеийн урт нь 30 см орчим байжээ.

Schmidt Ocean Institute хүрээлэнгийн судлаачид уг дүрсийг өнгөрсөн сард буулгасан ч “colossal squid” мөн эсэхийг бусад судлаачдаар батлуулсны дараа сая олон нийтэд үзүүлсэн байна.

“Залуу colossal squid-ийг харсандаа үнэхээр баяртай байна. Үнэхээр үзэсгэлэнтэй амьтан юм” гэж Шинэ Зеландын Окландын Технологийн Их сургуулийн судлаач Кэт Болстад ярьжээ.

Одоо тэд насанд хүрсэн том “colossal squid”-ын зургийг олж авахын тулд далайн гүнд янз бүрийн камер туршиж байгаа юм байна.

“Colossal Squid” нь бага залуудаа бараг тунгалаг биетэй байдаг гэнэ. Насанд хүрэхдээ бие нь улаан хүрэн, эсвэл нил ягаан өнгөтэй болж, тунгалаг чанараа алддаг байна.

Энэ амьтныг манай дэлхийн хамгийн том сээр нуруугүй амьтанд тооцдог ажээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ГАЙХМААР
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.95.14] 2025/4/22
Зулзага байхад нь шувуу идсэн байхаа аль эсвэл үхсэн үед нь сэг зэмээр нь идсэн учир шувууны ходоодноос олдсон гэсэн байх
0 | 0 Хариулах
Uuu [103.168.34.90] 2025/4/19
Hyataduudaas nuuhgui bol barij avch ideed shine tahal... covid22
0 | 0 Хариулах
Төгий [122.201.31.237] 2025/4/21
Хха үнэн2
0 | 0 Хариулах
Амьтан [66.181.179.77] 2025/4/18
Орчуулах гэж бантан зуурах болж дээ хөөрхий
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.150] 2025/4/18
Ололт
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.80] 2025/4/17
Сайхан амьтан юмаа
0 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2025/4/17
7м урттай амьтан ямар шувууны ходоодноос гарах уу? Бодоод бодоод олдоггүй ээ.
3 | 3 Хариулах
Зочин [51.158.243.184] 2025/4/17
Gichiinii tumsug shg yum bodoj bichhiimaa
1 | 1 Хариулах
Зочин [66.181.180.37] 2025/4/17
Үхээд дээшээ хөвөөд гарахаар нь зулгаахгүй юу
1 | 0 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/4/17
Чойр нь номхон далай, атлантын далай, энэтхэгийн далай, хойд урд мөсөн далайн гүйнд хүн төрөлхтөн үүсэхээс аль өнмө харь гаригийнхан ирэн суурьшиж хотоо бгуулж одоо хүртэл тэндээ биднийг ажиглан амьдран суурьшдаг хэмээн боддог бөлгөө
0 | 6 Хариулах
Зочин [66.181.167.196] 2025/4/17
туул голд нэгийг авчраад тавчмаар юм
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.63] 2025/4/17
далайг бүрэн судалвал зөндөө гоё юм бгаадаа
3 | 0 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/4/17
Бид далайн гүний амьдарлын тухай 1% ч мэддэггүй гэж ямар үнэн бэ гэжуагаа
6 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.219] 2025/4/17
Манай Монголд үржүүлж жуулчдыг татан гэсэн шааж явж магадгүй шүү коммунист нам
5 | 0 Хариулах