Ж.Энхбаяр: Нэг кг ноолуурыг 155-165 мянган төгрөгөөр худалдан авч байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 4 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр ноолуурын үнийн талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Яг өнөөдрийн мэдээгээр 600 орчим тн ноолуур худалдан авагдсан байна. 

  • Дорнод аймагт нэг кг ноолуурыг 163-165 мянган төгрөгөөр,
  • Сүхбаатар, Хэнтий аймагт 155-158 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдан авалт хийгдэж байна.

Дэлхийд худалдааны томоохон дайн явагдаж байна. Энэ үед нүүрстэй харьцуулахад ноолуур маш бага буюу 5 хувийн мэдрэг чанартай хөдөлгөөнтэй байгаа. Яагаад гэвэл ноолуурын зах зээлийн төлөв байдал харьцангуй тогтвортой байна. Манай улс ноолуурын томоохон нийлэгчийн хувиар энэ цаг үеийг ашиглаж дотоодын үйлдвэрлэх чадавхаа яаралтай босгох шаардлагатай байгаа" гэжээ. 

2025 онд ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 230 тэрбум төгрөг, ээрэх, нэхэх, сүлжих дамжлагын хөрөнгө оруулалтад 132 тэрбум төгрөг, ноос боловсруулах үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд 30 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 290.9 тэрбум төгрөг, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд 40 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 66 тэрбум төгрөг тус тус олгогдохоор санхүүжилт нь батлагдаад, зээл олгож эхэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Балдангомбо [103.212.117.149] 2025/4/10
"Цагаанс алт" хөтөлбөр хамгийн зөв шүү. Сэргээгддэг баялаг. Тэргүүн ээлжинд бүх хүч хөрөнгөө төвлөрүүлж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Уул уурхай хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдэх ёстой. Буянт малаас гардаг бүх түүхий эд: ноолуур, ноос, хөөвөр, хялгас, арьс шир, мах, сүү, тэр байтугай дайвар бүтээгдэхүүн: цувдай, толгой шийр бүгдийг 100 хувь, нано, био технологиор гүн боловсруулдаг болчихвол газар нутгаа сэндийчиж, байгаль эхээ сүйтгэх шаардлагагүй болно.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.191.196] 2025/4/10
Наад Атарын аян, Ямаанд өгдөг мөнгө, ЖДҮ өгпөг мөнгө элий балай юмаа больцгоор!!! Энэ галзуу яаамыг татан буулгавал таарна! Бахан атарын аян гэж мөэгө тараачихаад Гурилын экспортоо 0 болгочихсон дараа нь Компөниуд нь дампуурахлээр ахиад Атарын аян зарлачихана! Ёстой сонин!! Зүгээр зах зээлийн урсгалаар нь хая л даа! Ашигтайгаар нь Рапс тариачэээ!!! Хятад 2-3 дахин өндөр үнээр худалдаж авна ш д!!!
2 | 0 Хариулах
Зочин [103.99.103.99] 2025/4/10
Авахгүй байна буурал пяздаа минь Бүгдийг урагшаа гарга тэртээ тэргүй бүгд хог дээр хаягдаж байна гичий минв
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.57] 2025/4/10
Таван хошуу малнуудаас ашигтай малаа өсгөөч ээ малчдаа. Хонио хяргахгүй, ямаагаа муухан самнана, гунжин үнээгээ саахгүй, тархиа эргэтэл хөзөр тоглоно, малд явахдаа бөөн уур унтуу машин мотоциклоор хөөж авчирна булчинлаг малтай болох гээ юу.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.139] 2025/4/9
Хужаа 300 мянгаар авах байсийм.
1 | 2 Хариулах
Зочин [59.153.113.128] 2025/4/9
Энхбаяр сайд зөв арга хэмжээ авч байна.Монгол ноолуур бол алт.2-3 жилд гарцаагүй үнэд орно.Шууд дэлхийд нийлүүлэх юм байна.Хятадууд манай ноолуурыг аваад элдэв юмтай холиод өвөрмонгол ноолуур гэж гаргадаг.Тэвчээртэйхэн хүлээх хэрэгтэй.
0 | 3 Хариулах
Зочин [108.147.36.55] 2025/4/9
ЖИДҮ сан тонодог ЖИДҮМБЭЭ ….одоо жангаа ид ээ…..
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.88] 2025/4/9
үлээх юмаа псдаа нар.
3 | 0 Хариулах
sssdddaaa [66.181.190.91] 2025/4/9
hudlaa shaahaa bolih heregtei
3 | 0 Хариулах