"Төр болон Онцгой байдлын албыг удаан хүлээлээ. Заавал олны анхаарлын дунд өнгөрөх ёстой байсан юм уу?"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл өглөө. 

Амь насаа алдсан алба хаагчийн гэргий "Миний хань өргөсөн тангарагтаа үнэнч байж, аливаа гал руу хамгийн түрүүнд ордог ажилд 25 жил ажилласан. Энэ хугацаандаа 7,000 гаруй хүний амь насыг аварсан байна. Тэдгээрийн ард маш олон гэр бүл элэг бүтэн амьдарсан. 

Бүтэн нэг жил төр болон Онцгой байдлын албыг хангалттай удаан хүлээсний дараах зүйлсийг асуумаар байна. 

Онцгой байдлын алба хаагчдын хувцас, хангамж хэрэгсэл хүний амь аврах уу? Ард түмнийг аврагч аварч байгаа бол аврагчийг хувцас, хангамж хэрэгсэл нь л хамгаална. Шарах шүүгээнээс халуун поднус авах гэж хэдэн давхар бээлий өмсдөг билээ. Гэтэл тэр улаан гал руу аврагч хүн ямар хувцас хангамж хэрэгсэлтэй ордог юм бэ? Одоо сайжирсан ч өмнө нь яагаад засаж болоогүй юм бэ. 

Японы аврагчийн малгай гэхэд шилээ буулгахад л дулаан ялгаруулагчаар хүн хаана байгаа мэддэг, дотроо холбоо станцтай байх жишээтэй. Гэтэл манай гал сөнөөгчид хав харанхуй утаан дунд хамгийн ойр байх юмаа нүдэж чимээ гарган хоорондоо харилцаж байна. Яагаад одоо болтол холбоо станц байхгүй байгаа юм бэ? Тэр байсан бол миний хань амьд ч байж болох байсан болов уу. Өнөөдөр авчирсан энэ хувцас бол миний ханийн хуучин хувцас нь юм. Байнга урагддаг учраас оёос ихтэй байгаа. Сэтгүүлч нарт сайхан л юм харуулдаг байх. Бодит байдал нь энэ шүү. Ийм л өрөвдөлтэй юм өмсөж байсан. 

Энэ малгай зүгээр нэг пункэр шатахад л ийм болсон. Гэтэл 400 градуст тэсвэртэй гээд л яриад байгаа юм. Би аливаа байгууллагын мууг үзэх гээд байгаа юм биш. Зүгээр л хүмүүсийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй байна гэдгийг л хэлмээр байна. 

"Баатар цол гэдэг гэр бүл, үр хүүхдийнх нь хувьд үнэ цэнтэй зүйл шүү дээ..."

Дайн байлдаангүй энэ үед эх орныхоо төлөө нас барж буй хүмүүс нь онцгой байдал, цэрэг, цагдаагийн алба хаагч нар л байна. Тэдгээр хүмүүст баатар цолыг нь нөхөж олгож болдоггүй юм уу. Хэдийгээр зүгээр төмөр ч гэсэн гэр бүл, үр хүүхдийнх нь хувьд үнэ цэнтэй зүйл шүү дээ. Ганц манай гэр бүл ч гэлтгүй баатруудаа алдсан олон гэр бүлийн өмнөөс энэ үгийг хэлж байгаа юм шүү. Дарга нар нь шагнал аваад л байдаг. Хариуцлага ярих болохоор тэр шагнал аваад байдаг дарга нар нь байдаггүй шүү дээ. 

Заавал олны анхаарлын дунд өнгөрөх ёстой байсан юм уу?

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар Дүнжингаравын дэлбэрэлтийн үед нас барсан алба хаагчийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлсэн. Гэтэл яагаад манай гэр бүл, үр хүүхдүүдэд ялгавартай хандаж байгаа юм бэ? Энэ алба хаагчийн ард таван хүүхэд үлдчихээд байхад төр яагаад үүргээ биелүүлэхгүй байгаа юм бэ? Заавал олны анхаарлын дунд өнгөрөх ёстой байсан юм уу?" гэв. 

Алба хаагчийг нас барсны дараа бүх шатны дарга нар ирээд "Тэтгэмжийг нь шийднэ. Таван хүүхдэд нь гэр орон сууцыг нь асуудалгүй бэлдчихнэ. Битгий санаа зов. Олон нийтийн хэрэгсэлд битгий ярилцлага өгөөрэй" гэж хэлж байсан байна. Гэтэл одоо болохгүй, бүтэхгүй байна гэсээр бүтэн жил өнгөрсөн байна гэдгийг ар гэрийнхэн нь онцлов. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
43
Зураг
ХАРАМСАЛТАЙ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.146] 2025/4/9
hairan mongol hunii ami
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.9] 2025/4/8
Буруу дарга нартай буруу удирдлагатай салбар зовноо зовно
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.182] 2025/4/8
Huvtsas hereglel n hyatad hog shuu de. Ontsgoi galinhni
0 | 0 Хариулах
zochin [66.181.189.94] 2025/4/8
chini nohro bas mini shorongos agrsan ah bimbadagba budla alsan gehuu.
0 | 0 Хариулах
zochin [66.181.189.94] 2025/4/8
eruugin lemnet diand gudamjini daind buudulad uhsen rekeet nimhuu abgai tee.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.238] 2025/4/8
Бат-үүл юун хүний амь аврах манатай хогийн савны ард нуугдаад хар амиа хоохойлж явсан гэж журмын нөхөд нь шоолдог шүү дээ.Улсын баатар цолыг хямдхан хүнд өгч нэр хүндгүй болгосон хүн Элбэгдорж.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.88.243] 2025/4/8
миний дэлгүүр бас хамт хариуцлага хүлээх ёстой. ер нь хогийн дэлгүүр дээ шороо тоосондоо дарагдсан, ороогүй хэдэн ч жил болж байгаа юм. аавын хүүхдүүүдийг алаг үзэж боооолкуууу
0 | 0 Хариулах
Мяагаа. [59.153.114.118] 2025/4/8
Энэ зөв өө. Шуурхайхан арга хэмжээ авах хэрэгтэй. Заавал төр, засгийн тэргүүнд хүрч байж шийдэгдэх асуудал биш л байна шүү дээ. Тэр баатар цолны тухайд бол тун бодож үзмээр санал байна. Тэр олон мянган хүний амь аварна гэдэг хэн бүхэн хийгээд байдаг ажил биш л дээ. Ганц ч хүний амь авраагүй Э.Бат-Үүлд өгч болсон юм чинь.
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.99] 2025/4/8
Zuv shuu! Humuus uursdiinhuu erhiig hamgaalah heregtei!!! Darga nar idne.
5 | 0 Хариулах
asd [180.149.80.134, 167.103.44.192] 2025/4/8
Эрээний хог шахаад л зөрүү мөнгийг нь хармаалж байгаа шд. Үгүй бол тэр төсвийн бага цалинтай генерал, хурандаа нар яаж хөлгүй баяждаг юм бэ? Цэрэгжсэн байдаг болхоор албан хаагчид нь ч юм хэлэхгүй тэгээд л өнгөрдөг байх.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.223] 2025/4/8
Мини дэлгүүр бас тэтгэмж өгөх хэрэгтэй хүн чанартай л бол. Тэр дарга одоо ичдэггүй юмбэ! Хэлсэн үг амандаа байгаачээ!
2 | 0 Хариулах
Genz [66.181.178.53] 2025/4/8
Mongold buh ym esregere bdg gaj togtoltsootoi bolsn, stants ch bhgui, umssun huwtsas n 400gradust teswertei edr zgr ulger, tusuw mungiig n idchihguyudaa tged yuc bhguin gaigaar hedn zaluchud n uhseer, tserguud n bs uhseer, batlan hamgalahin said maid byambatsogt bilu dongio tsaraitai llr shu
1 | 0 Хариулах
яаана да [202.70.40.217] 2025/4/8
Яаана даа Энэ улсад бүтэж байгаа юм нэгээхэн ч алга. Бүгд энэ тэнд цээжээ дэлдсэн хоосон нохдууд. Хэн санаачлагатай сэтгэлээсээ эх орноо хөгжүүлэх юм бэ. Нэг жижиг гэлтгүй зүйлийг ч янзлаад цэгцлээд өгөх сэтгэл алга уу. Хоосон мөнгө алдар нэр хөөсөн хүмүүс. Онцгой байдлын үнэн нүүр царай, дарга нар ямар гал руу орох биш. Нохойд барьдаг мод шиг хэдэн гал сөнөөгчтэй. ХЭН ХААНААС ЮУНААС ЭХЭЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ
1 | 4 Хариулах
Зочин [66.181.160.102] 2025/4/8
хэн цэгцлэх вэ, энэ хулгайчуудыг томилсон хулгайчууд цэгцлэх үү. та нарын сонгосон өлөн хулгайчуудын л гай шүүдээ.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.185.204] 2025/4/8
дашрамд энэхүү төмөр зам нь богдхан төмөр замын хэсэг бөгөөд. багахангайгаас хөшгийн хөндий рүү
0 | 0 Хариулах
МАНингийн крандуулсан дарга нарын гай [66.181.160.102] 2025/4/8
ёстой дампуу газар, хэдэн мэдрэл муутай дарганцаруудтай, өчнөөн төсөвтэй гэхдээ ажилчид нь яг нэг гуйлгачин шиг амьдралтай, амь нас дээсэн дөрөөн дээр явдаг ч тусгай хэрэгсэл нь юу ч ашиглуулдаггүй зүгээр ХҮҮРЭНСҮГ мэтийн томилсон том МАНин хулгайчуудаа ирхээр үзүүлдэг. хулгай бол бодитоор утгаа алдсан газар. хээрийн гал унтраах төсөв гээд гээд хэдэн зуун саяыг зүгээр л зарлага болгож бичээд хэдэн дарга нь хувааж аваад алба хаагчидаа нүцгэн хоолгүй аваачаад хаячихдаг.
9 | 0 Хариулах
Зочин [111.126.208.234] 2025/4/8
Жижигхээн төсөвтэй, дарга нар нь хулгай ихтэй газар шиг санагддаг. Би бол яасан ч зүглэхгүй, хүнийг хайрладаггүй, морь мал мэт үздэг.
6 | 1 Хариулах
Зочин [203.91.114.64] 2025/4/8
Би хүртэл онцгой байдлын албан хаагч гэж багадаа боддог л байлаа. Жинхэнэ төрхийг нь мэдээд хүчнийхэн гэдэг харагдаж байгаа шигээ биш бүр тэс өөр байдаг гэдгийг нь мэдээд болисон юм даа
1 | 0 Хариулах
Зочин [203.91.114.64] 2025/4/8
Хүчнийхэн угаасаа л хүний амь тоодоггүй хүмүүс. Эртнээс л ийм байсан. Ахиад төрчихнө өө л гэдэг.
0 | 0 Хариулах