ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

ДБНХ-ны Азийн зөвлөлийг Мохаммед Аль-Авамлех тэргүүлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны Азийн Зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Уг хурлаар тус зөвлөлийн тэргүүн, гишүүнийг сонгосон байна. Сонгуульд шар тивийн 38 улс оролцжээ.

Зөвлөлийн долоон гишүүний дөрөв нь шинээр нэгдсэн. Тэд бол

  • Мохаммед Аль-Авамлех (Йордан),
  • Алиреза Дабир (Иран), 
  • Лана Хдоур (Палестин),
  • Санжай Синх (Энэтхэг) юм.

Харин хуучин гишүүдээс 

  • Кеннет И (БНСУ),
  • Мелис Турганбаев (Киргиз),
  • Е Жан (БНХАУ) нар дахин сонгогджээ.

Улмаар Йорданы бөхийн холбооны тэргүүн Мохаммед Аль-Авамлех Зөвлөлийн ерөнхийлөгчөөр томилогдож, олимп (2000), дэлхийн (1998) аварга Ираны алдарт бөх Алиреза Дабир дэд ерөнхийлөгчөөр ажиллах болов.

Өмнөх дөрвөн жилд дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан БНСУ-ын Кеннет И дараагийн дөрвөн жил ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах аж.

Сонирхуулахад энэ сарын 25-наас 30-ныг дуустал ДБНХ-ны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Йорданы Амман хотод болох билээ.

Тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж харах боломжтой.