Говь-Алтай аймгийн Бугат суманд салхины хурд өнөөдөр түр зуур 37м/с хүрч хүчтэй салхилжээ. ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар баруун зургаан аймгийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа юм байна.
Салхины дундаж хурд баруун аймгуудын нутгаар 9-14м/с, зарим үед 20-37 м/с хүрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч байна.
Өнөөдөр хүчтэй салхитай байгаа нутгууд: Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж, хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдана. Бусад нутгаар тухайлбал Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар нийтдээ салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж, салхи шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байгаа юм.
Өнөөдөр цасан шуурга болох нутгууд: Завханы нутгаар 25-ны өдрөө цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах ба тус үзэгдэл нь 26-ны өдрөө зүүн аймгууд руу шилжих юм байна. Тодруулбал 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн зүүн хэсгээр 26-ны өдөр Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах юм байна.
Хүчтэй шороо, салхи болон цасан шуурганы аюултай үзэгдлийн үед мөрдөх зөвлөгөө
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!