Шуурхай дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсанд өнөөдөр 14:39 цагт “Машин шатаж байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Энэ дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Авто худалдааны төв орох замд өвс ачиж явсан Ниссан кондор загварын тээврийн хэрэгсэлд урьдчилсан байдлаар цахилгааны масс гарсны улмаас тээвэрлэж явсан өвс шатсаныг Гал унтраах 26 дугаар анги гурван тээврийн хэрэгсэл 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж унтраасан байна.
Тухайн хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй, өөр бусад тээврийн хэрэгсэл шатаагүй гэж Тээврийн Цагдаагийн Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|