"Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг энэ сарын 26-нд улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлнэ"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой Байдлын Ерөнхий Газраас энэ Пүрэв, Баасан гарагт тохиох газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр болон улсын хэмжээнд эхлүүлж байгаа “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяны талаар мэдээлэл өглөө. 

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн “Монгол Улсад газар хөдлөлт нэмэгдэж байгаа. Тухайлбал 2024 онд улсын хэмжээнд нийт 36,400 газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдсэн. Үүнээс 40 газар хөдлөлт нь 3.5 магнитуд буюу хохирол учруулах түвшинд мэдрэгдсэн. 

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Лхагва гарагийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдөр энэ жил гуравдугаар сарын 26-нд тохиож байгаа. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, мэдлэг дадлагад сургах, таниулах өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу гамшгийн тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг энэ Пүрэв гарагийн 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулна. Энэ хүрээнд төрийн байгууллага, иргэн аж ахуйн нэгжийн түвшинд нүүн шилжих дадлага хийнэ. Тус өдөр гурван удаагийн дохио дуугарснаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагууд дадлага сургуулилалтад хамрагдана. 

Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэх тухай” А/01 дүгээр тушаалын хүрээнд II улирлын бие даалтын долоо хоног орон нутагт өнөөдрөөс эхэлж байгаа билээ.

Бие даалтын долоо хоног орон нутагт гуравдугаар сарын 24-28-нд, нийслэлд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нд болно. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг өнөөдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Боловсролын сайдтай хамтарсан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын бие даалтын долоо хоногт аюулгүй амьдрах ухааны мэдлэг, дадлага олгохоор холбогдох сургуулилалт зохионо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг