2025 оны 03 сарын 24 өдөр
Тендерийн нэр: “ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ-ийн төсөл, барилгын ДОТОР ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН УГСРАЛТЫН АЖИЛ
Тендерийн дугаар: “ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ”-01/2025
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 03-р сарын 27-ны 10:00 цаг
Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 04-р сарын 03-ны 17:00 цаг
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
“ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК нь БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах “ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын ДОТОР ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЦАХИЛГААН ХАНГАМЖ УГСРАЛТЫН ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ B блок 58,0х35,50м, A блок 58,0х54,0м гэсэн хэмжээтэй ба зоорьгүй метал рам хийцтэй үйлдвэрийн барилга юм.
“ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВИЙН барилгын ажил: Барилгын Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ доорх зүйлсийг анхаарах.
Төлөвлөгдсөн барилга нь хоол үйлдвэрлэлийн зориулалттай метал хийцлэлтэй үйлдвэрийн барилга бөгөөд барилгын метал хийц нь хэвтээ болон босоо чиглэлд холбоос төлөвлөсөн ган каркас хийцтэй.
Тендерийг 2025 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
Хаяг: БЗД, 10-р хороо, “М Би Си азиа пасифик” ХХК-ийн ҮЙЛДВЭР АЖ АХУЙ, АГУУЛАХЫН БАРИЛГА
Хариуцагч: /Төслийн менежер/ Г.Бямбажаргал
Утас: 95050495
И-мэйл: project.coordinator@sdservice.mn