УИХ-ын гишүүдэд зориулж төсөв, мөнгөний бодлогын талаар сургалт зохион байгууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүдэд төсөв, мөнгөний бодлогын чиглэлээр оновчтой болон ёс зүйтэй шийдвэр гаргалт, хяналт, хариуцлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Төсвийн байнгын хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран өнөөдөр /2025.03.21/ сургалт зохион байгууллаа.

Сургалтын чиглүүлэгч, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар нээж үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг нь төсөв, мөнгөний талаарх хяналт, тэнцлийг хангах агуулга оршдог. Хууль тогтоох байгууллагын гишүүдийн улсын төсөв, мөнгөний талаарх, цаашлаад төсөв хэлэлцэх дэгийн талаарх хуулийн зохицуулалтын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг тогтолцоог төлөвшүүлэн, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, ёс зүйтэй, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага бидэнд бий хэмээн онцоллоо.

зураг
 

Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар улсын төсөв, мөнгөний бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг тусгайлсан дэгээр хэлэлцдэг мөн түүнчлэн дээрх төслүүдийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх болон тайлагнах гэсэн үе шатууд нь тасралтгүй үргэлжлэх цогц үйл ажиллагаа юм гээд сургалтыг зохион байгуулж буй ач холбогдлыг тодотгов. Тэрбээр, улсын төсөв, мөнгөний бодлогын талаарх шийдвэрийг макро түвшинд гаргахдаа ил тод, тогтвортой, үр ашигтай, шинжлэх ухаанч арга барилд тулгуурласан, ёс зүйтэй, улс төрөөс ангид, улс орны урт хугацааны тогтвортой хөгжил, хүн төвтэй, иргэдийн амьжиргааг дэмжих зарчмыг баримталж гаргахад мэдлэг, мэдээллээ байнга шинэчлэн ажиллах нь зүйтэй гэж үзээд энэхүү сургалтыг зохион байгуулж байна гэв.

зураг
 

Түүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар “Макро эдийн засаг ба төсөв” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ макро эдийн засгийн үндсэн гурван үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляц болон хөдөлмөр эрхлэлтийн талаар танилцуулсан. Мөн дэлхийн эдийн засаг буюу Д.Трампын эдийн засгийн бодлогын талаар өөрийн цуглуулсан мэдээлэлд суурилж мэдээлэл өгөөд олон улсын эдийн засгийн чухал мэдээлэл олж авах боломжтой эх сурвалжуудын талаар танилцууллаа.   

зураг
 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Төсөв, мөнгөний бодлого ба санхүүгийн зохицуулалт” сэдвийн хүрээнд илтгэсэн юм. Тэрбээр, төсвийн бодлого гэж чухам юуг хэлэх вэ, түүний зорилго, арга хэлбэр, сорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа төсвийн орлого, зарлага ба эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн судалгааны талаар ярьсан юм. Мөн цааш нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэлбэр, бодлогын шийдвэрийг тайлагнах, хяналт тавих талаарх мэдээлэл өгөөд төв банкны үүрэг, оролцоо хаашаа чиглэж буй талаар танилцууллаа.

зураг
 
зураг
 

Мөн сургалтад Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж “Төсвийн бодлого ба санхүүгийн менежментийн зохицуулалт, уялдаа”, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан “Эдийн засаг, төсөв, хөгжлийн бодлогын уялдаа, тулгарч буй сорилт” сэдвээр тус тус танилцуулга хийсэн юм. Тухайлбал, Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, Засгийн газрын өрийн дарамтыг хэрхэн бууруулан ажиллаж буй талаараа онцлоод Монгол Улсын хөгжлийн бодлого, баримт бичгүүдийн уялдаа холбооны талаар танилцуулж, төсвийн тусгай шаардлага, нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн, төсөв санхүүгийн сахилга бат, төсвийн тэнцэл, төсвийн хөрөнгө оруулалтын ач холбогдол,үр өгөөж, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслийн үйл ажиллагааны дараалал зэрэг асуудлуудын  талаар мэдээлэл өгсөн юм. Эдгээр танилцуулга, мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлэв.

зураг
 
зураг
 
зураг
 

Сургалтыг хамтран зохион байгуулж буй Төсвийн байнгын хороог төлөөлж тус байнгын хорооны гишүүн Ж.Батжаргал үг хэллээ. Тэрбээр энэхүү сургалтын ач холбогдлыг үнэлээд улс орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч төсөв, мөнгөний бодлогыг талаарх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд зөвхөн УИХ-ын гишүүд бус мэргэжлийн яамд, эрдэмтэн судлаачид, иргэдийн оролцоо чухлыг онцлов. Мөн 2025 оны төсвийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлж,  цаашид хууль тогтоогчдод  тодорхой сэдвээр мэдээлэл өгөх  сургалтуудыг тогтмол зохион байгуулах нь зүйтэй гэдгийг онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.162.170] Өчигдөр 9 цаг 31 минут
Heden bolovsrol medleggui humuusiig munguur songosonii goriig amsaj baina daa Mongolchuudaa
0 | 0 Хариулах
зөв ш дэ [66.181.185.39] Өчигдөр 8 цаг 53 минут
АНУлсын сенатчдыг хүнсний хууль батлуулахын тулд 3 сар ажлаас чөлөөлж зөвхөн хүнс хрол судлуулан ном үзүүлж хичээл заадаг гэж байгаа! Манайд ингэж явбал зөв хууль гарна!
0 | 0 Хариулах
Zazaa [202.9.40.166] Өчигдөр 0 цаг 51 минут
Goy uls shyy neeree , hoho
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.196] Өчигдөр 0 цаг 7 минут
Алтаар хөшөө бариад хөшөөнөөсөө мөнгө гуйна, мэдлэггүйг нь сонгочоод мэдлэг олгоно хаха
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.54] 2025/3/21
Эрдэнэт үйлдвэрийн ажилчидыг залхаан цээрлүүлэгч ёндон захирал зайлах хэрэгтэй......ёндонг ирсэнээс хойш үйлдвэрийн ажилчид шоронжсон байдалд ажиллаж 600_700 арван хэдэн жил ажилласан боловсон хүчингүүд ажиллаас гарч ажиллах хүчний хомсдолд оржээ
0 | 0 Хариулах
009 [66.181.180.212] 2025/3/21
Нара мэтийн гошногнууд Данх хонгионууд гишүүн болохоор яаж чадвар боловсрол ярих вэ дээ. Ийм улсыг сонгож цаашлаад амьдралаа заалгаад сууж байдаг .
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.191] 2025/3/21
Hicheeld suuj bgaag ni bish hicheel zaaj bgaag ni songoh bjee
0 | 0 Хариулах
Зочин [124.87.135.41] 2025/3/21
Түвшинбаярыг сулла
0 | 4 Хариулах
Зочин [202.126.91.1] 2025/3/21
erguu pzda mini zail
1 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/21
наадуул чинь юу ч сурахгүй хатсан хатинги тархитай БОЛСОН. яаж үрсэн мөнгөө нугалж нөхөх бэ гэж л бодож байгаа.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/3/21
Ed nariigaa medcheed, gishuun boloh yosguimuu ene chin haha, Gishuun bolsonoo surgaltandaa suugaad nass hahah
3 | 0 Хариулах