Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны "Бостон Селтикс" багийг америк бизнесмэн Уильям Чисхолм тэргүүтэй хамтрал $6.1 тэрбумаар худалдаж авлаа.
Энэ нь Хойд Америкийн спортын түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн наймаа болжээ.
2023 онд америк хөлбөмбөгийн "Вашингтон Коммандерс" клуб $6 тэрбум хүрсэн анхны мэргэжлийн баг болж байв.
NBA-гийн хувьд 2022 онд "Финикс Санс" багийг $4 тэрбумд хүрч, дээд амжилт тогтоосон юм.
Өнгөрсөн жил Forbes сэтгүүлийн гаргасан үнэлгээгээр "Селтикс" клуб $6 тэрбумаар дөрөвдүгээрт жагссан билээ. Уг жагсаалтыг $8.8 тэрбумаар "Голден Стэйт Уорриорс" баг тэргүүлсэн юм.
Бостон хотод төрж өссөн Уильям Чисхолм хувийн хөрөнгө оруулалтын компани болох "Symphony Technology Group"-ийн үүсгэн байгуулагч.
"Селтикс"-ийн өмнөх эзэн Вайк Гроусбек 2002 онд тус багийг $360 саяар авч байсан юм.
Хэдийгээр хувьцаагаа зарсан ч Гроусбек 2027 - 2028 оны улирал хүртэл гүйцэтгэх захирлын үүргийг үргэлжлүүлэх аж.
Эх сурвалж: NBA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|