Шинэ тойрог зам баруун талдаа Туулын хурдны замтай, зүүн хэсэгт Баянзүрхийн гүүр болон Төв аймаг руу туннелиэр холбогдоно

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байгааг албаныхан мэдээлэв.

Төслийн танилцуулгаас дурдахад дөрвөөс зургаан эгнээ бүхий 50 гаруй км урт үргэлжлэх Шинэ тойрог авто замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барих нь.

Нэгдүгээр тойрог зам 20 гаруй км урт үргэлжлэх бол хоёрдугаар тойрог зам 24.4 км урт байх урьдчилсан трасс сонголтыг хийж байгаа аж.

Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгарчээ.

Өнөөдрийн байдлаар Шинэ тойрог авто замын суурь судалгаа, суурь зураг боловсруулах, инженер геологийн судалгаа, авто замын одоогийн байдлын урсгал, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчны нэгдсэн үнэлгээ, инженерийн шугам сүлжээг судлах ажил үргэлжилж байна. Шинэ тойрог авто зам нь баруун талдаа Туулын хурдны замтай, зүүн талдаа Баянзүрхийн гүүр болон Төв аймаг руу туннелиэр холбогдох юм байна.

2025 оны зургаадугаар сард Шинэ тойрог авто замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Замыг барих тендерийг ирэх онд зарлаж, 2032 онд ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-д тусгаж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх тооцоол гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
6
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
If you're a victim of cryptocurrency scams, I highly recommend reaching out to Data Forensics Recovery Cyber Services. Their expertise and assistance can be invaluable in recovering your lost assets. Let's spread awareness about these scams and support those affected. Kudos to Data Forensics Recovery Cyber Services for their exceptional work!" you can reach them via Email:DataForensicscyberservicesATprotonmailDOTcom WhatsApp:+1(315)612-1269 Website:https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.166] 2025/3/28
Deeguur guuren zam shig balair zam baihgui. Zugeer l tom zam hiihed bolno.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.71] 2025/3/28
Богд уул нүхэлнэ гэсэн тэнэг юмаа л болиорой доо
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.140] 2025/3/28
Бүтээн байгуулалт байхгүй. Зураг үзүүлээл шаагаад байхад дахиал сонгоно, улныхаан гэж
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.160] 2025/3/28
Ийм шаамал зураг дандаа л үзүүлж байдаг ш дээ. Буллшит. Зүүн 4 зам давхар урсгалтай болно гэдэг зураг хэдэн жилийн өмнө гарсан. Туулын хурдны зам гэж хэдэн жил шаав.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.122] 2025/3/28
АИЛ БОЛГОН 1-2 МАШИНТАИ ТИМЭС МЕТРОНОС ИЛҮ АВТОБУС АВТО ЗАМ ЗОГСООЛ ХЭРЭГТЭИ
0 | 1 Хариулах
Зочин [172.58.165.95] 2025/3/28
Mongol uls iim zamtai boltloo 30 jil
0 | 0 Хариулах
Зочин [103.206.193.67] 2025/3/28
улаан мөнгөгүй болсон эдийн засаг бүр уруудах нь,
0 | 0 Хариулах
Зочин [192.82.65.8] 2025/3/28
Харж л байя даа!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.48] 2025/3/28
дарханы замаа харсан биз дээ
0 | 0 Хариулах
Нямбаад [59.153.87.51] 2025/3/28
Нүүрс зарагдаад, үнэ нь их битгий унаасай л гэж залбир. Тэгвэл бүтнэ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.91] 2025/3/28
Туннель ~ салаавч
0 | 0 Хариулах