Парисын олимпын алтан медальт Алжирын боксчин Иман Хелиф "Лос Анжелес 2028"-д оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар боксыг 2028 оны олимпын хөтөлбөрт үлдээх шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийн дараа И.Хелиф орон нутгийнхаа ITV-д өгсөн ярилцлагадаа "Өмнө нь хэлсэн үгээ дахин давтъя. Би хүйсээ солиулаагүй" гэсэн байна.
Уг захирамжийн дагуу хүйсээ солиулсан тамирчдад АНУ-ын виз гарахгүй гэж Д.Трамп мэдэгдсэн билээ.
Тэрбээр тангараг өргөх ёслолынхоо үеэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүйс байна гэж онцолсон. Ингэхдээ И.Хелифийг "эрэгтэй боксчин" гэсэн удаатай.
Тэгвэл И.Хелиф энэ талаар "Олимпын аварга цолоо хамгаалах нь миний зорилго. Үүний төлөө бүхнээ дайчилна. Трампын мэдэгдэл намайг айлгахгүй" гэв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!