Уншиж байна ...

Хаврын улиралд уушгиа цэвэрлэж, хаврын ядаргааг үзэхгүйгээр даван туулах шилдэг арга

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 15 минутын өмнө
Сурталчилгаа

Цэвэр агаар бол эм гэж эртнээс хэлдэг байсан нь үнэхээр үнэн үг  юм. 2010 оноос хойш Улаанбаатар хотын агаарын чанар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндэд хоргүй хэмээн заасан хэмжээнээс давж,  агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх улсуудын  нэг нь болоод байна. 

Химийн хортой бодис, хүнд металиар дүүрэн гол мөрөнд загас жараахай амьдарч чадах билүү ?  Бид яг л ийм нөхцөлд өдөр бүрийг өнгөрүүлж, үр хүүхдээ өсгөж, амьсгалын замын өвчлөлөөр жил бүрийн 11 сараас 2 сар хүртэл өвдөж, цаашдын архаг өвчний суурь өвчлөл үүсэх үндэс болж байна.  

Агаарын бохирдолтой орчинд олон жилээр бид амьдарснаар бидэнд хүлээгдэж буй ирээдүйн бие махбодийн өвчлөлүүд:

  1. Уушгины архаг өвчлөлүүд / бронхит, астма, уушгины архаг бөглөрөлт өвчин гэх мэт/ 

  1. Уушгины хавдар / хортой / 

  1. Тархи, мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал , өвчлөл / анхаарал төвлөрөлт муудах, сурах чадвар эрс муудах,  сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг/ 

  1. Хүн амын өсөлт удаашралт / жирэмсэн үед хүчилтөрөгчийн дутагдлын улмаас өсөлтгүй жирэмсэн, зулбалт, дутуу төрөлт үүсэх, ургийн гаж хөгжил ихсэх  / 

Ялангуяа хүүхдүүд нь том хүнээс 2 дахин илүү олон удаа амьсгалдаг бөгөөд агаарт агуулагдах хорт нэгдлүүд нь хүндийн жингээр нам агаарт илүү агуулагддаг байна. Түүнчлэн хүн өдөрт 11000-18000литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг. Энэ хүчилтөрөгчийн хэрэгцээг хангаж чадахгүйн улмаас  бие махбодид хүчилтөрөгчийн дутагдал үүсэж, биед хүнд металлын эзлэх хувь өсөж,  үндсэн бодисын солилцоо удааширч, цаашлаад амин чухал тархи, зүрх, элэг, бөөр гээд эрхтнүүдийн үрэвсэл, эмгэгүүд үүсдэг.  

Доктор Томас Фахертигийн хэлснээр, “Агаарын бохирдолд өртсөн хүмүүс илүү төвлөрөх чадвар муутай болох нь ажиглагдсан. 

Агаарын бохирдол үр зулбах эрсдэлийг тамхидалтаас илүү 16%-иар нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Судалгааг АНУ-ын Юта мужийн “Wasatch Front” судалгааны байгууллага 2007-2015 оныг хүртэл Монгол, Бразил, Италийн 1400 орчим үр зулбалт,  дутуу тээлт бүртгэгдсэн эхчүүд дээр хийсэн байна. 

Агаарын бохирдлыг арилгах төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэн боловч аль нь ч  амжилтад хүрэхгүй байгаа, хэзээ хүрэх нь ч тодорхойгүй энэ үед бид яаж УУШГИА эрүүл байлгах энгийн амьдралдаа хэрэглэж болох аргуудыг сурч,  сардаа нэг удаа ГЭР БҮЛЭЭРЭЭ уушгиа цэвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг танд санал болгож байна.  

Хаврын  улиралд тэр дундаа 3 сард агаарын бохирдол харьцангуй буурч, уушгиа цэвэрлэх энгийн аргуудыг хэрэглэж боломж бүрддэг. Маш энгийн өдөр тутамдаа хэрэглэж болох 5 зуршлын тусламжтайгаар та уушги бүрэн цэвэрлэж, эрч хүчийг мэдрээрэй. 

 Энэхүү уушги цэвэрлэх 10 өдрийн хөтөлбөрт:

  • Агаарын бохирдолтой орчинд амьдардаг хүмүүс;
  • Тамхи татдаг хүмүүс  / цахилгаан эсвэл утаат/;
  • Ажлын таагүй нөхцөлтэй хүмүүс / тоос тоосонцортой, хорт хий эсвэл хэт хүйтэн , хэт халуун орчин/;
  • Амьсгалын замын өвчнөөр (ханиад томуу, уушгины хатгалгаа, бронхит )  өвдсөн эсвэл эмнэлгээс саяхан гарсан хүмүүс;
  • Бага насны хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн хөхүүл ээж нар;
  • Ажлын ачаалал ихтэй, архаг ядаргаанд өртсөн хүмүүс;

нарыг хамрагдахыг уриалж байна.

Уушгийг хамгийн сайн цэвэрлэх энгийн үр дүнтэй 5 аргын тусламжтай 10 өдрийн турш уушгиа цэвэрлэнэ.  

  1. Амьсгалын замыг бүхэлд сэргээх, дахин эргэн нөхөн төлжихөд амьсгалын дасгал маш чухал.  Хүн болж , эх дэлхийд ирсэн мөчөөсөө эхлэн бид бүгд аяндаа амьсгалж сурсан боловч ихэнх амьсгал авалт, гаргалт нь буруу байдагтай холбоотойгоор бид амьсгалын эрхтнээ бүрэн ашиглаж чаддаггүй. Хэрэв бид зөв амьсгалж, уушгиа бүтэн тэлж, суллаж чадвал бидэнд гайхалтай өөрчлөлтүүд мэдрэгдэнэ. Иймээс зөв амьсгалж сурцгаая. Амьсгал авах үед  хэвлий түмбийж томрон, өрц доошилж, уушги бүрэн тэлэгдэж, агаараар дүүрч байгаа нь мэдрэгдэнэ. Харин амьсгал гаргахдаа хэвлий татагдаж, амаараа амьсгалаа зөөлөн үлээж гаргана.  Өдөрт 10-15 удаа энэхүү дасгалыг хийнэ.   

  1. Цэвэр агаарт 7 хоногт 2-3 удаа 2-3 цагаар гарч, заавал амьсгалын дасгалаа хийж, уушгиа цэвэрлээрэй. 

Амьсгалын дасгалын маш олон техник байдаг. Хамар дайврын эрхтний үрэвсэлтэй, уушгины хүнд өвчлөлтэй үед хийх дасгалууд хүртэл байдаг. Илүү дэлгэрэнгүй амьсгалын талаар мэдлэгтэй болохыг хүсвэл Жеймс Нестор зохиолчийн Амьсгал номыг бүрэн уншихыг танд санал болгож байна.

зураг
 

2.  Ус  ууж, амьсгалын замыг чийгшүүлэн, үрэвслийг дарах, өөрийгөө цэвэршүүлэх тогтолцоог дэмжих арга  

Амьсгалын замын өөрөө өөрийгөө цэвэршүүлэх тогтолцоо буюу мукоциллиар цэвэрлэгээ гэдэг нь гуурсан хоолойн хучуур эпители давхаргад байрлах хундган эс, сормууст эс, суурийн завсрын эс зэргээс бүтдэг. Хундган эсээс муцин буюу салс ялгарч гаднаас орж ирсэн дэгдэмхий бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Сормуус эсүүд нь оройдоо сормуустай бөгөөд амьсгалын замд орж ирсэн гаднын биетийг намирах хөдөлгөөнөөр биеэс гадагшлуулах үүрэгтэй. Үүнийг мукоциллиар цэвэрлэгээ гэнэ. Эрүүл үед уушгины гуурсан хоолойн шүүрэл 2 цаг тутам шинэчлэгдэж, гуурсан хоолойн шүүрэл ариун байх боломж бүрддэг. Ус өдөрт 8 аяга ууснаар энэхүү уушгины өөрийн цэвэрлэгээний үйл ажиллагааг дэмжих чухал нөлөөтэй. /3/  Усыг аль болох өдрийн туршид бага багаар шимж уувал илүү үр дүнтэй байдаг.

зураг
 

3. Уушги цэвэрлэх эмийн ургамлын ханд Кофлет уух 

Агаарын бохирдолтой орчинд удаан амьдрах, тамхи их татах, тоосонцор ихтэй ,  хэт халуун эсвэл хэт хүйтэн газарт удаан ажиллах,             амьсгалын замын өвчлөлөөр ойр ойрхон өвдөх үед уушгины өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагаа алдагдаж, уушгины хундаганцар эсүүд хэт томорч, хэт идэвхжих ба гуурсан хоолойн булчин зузаарч, сормууст эсүүд цөөрч , гуурсан хоолойн шүүрлийн гадагшилт удааширч, их хэмжээний өтгөн цэр уушгины гуурсан хоолой, гуурсанцарт хуримтлагдан бөглөж цаашлаад үрэвслийн улмаас гуурсан хоолойн хавагнан, амьсгалын зам нарийсан хана нь хавагнаж, амьсгаадах, цэртэй ханиалгах, бие сулрах, халуурах, ядрах, хөлрөх, ажлын чадвар буурах зэрэг зовуурь бага багаар илэрч эхэлнэ. Иймээс аливаа ханиад томуу, цаашлаад уушгины өвчлөлүүдийг бүрэн эдгээж, уушгийг бүрэн цэвэрлэхийн тулд уушги цэвэрлэх чихэр өвс, лидэр, жүр үр, адхота васика , гүгэл модны давирхай, зөгийн балыг хамгийн өндөр тунгаар агуулсан кофлет сиропоос өглөөний цайны дараа 10мл , өдөр 12 цагт  10 мл тус тус ууж, уушгины гүн дэх цэрийг гадагшлуулж, үрэвслийг дарж, гуурсан хоолойн хавагналтыг бууруулж, уушги өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг сэргээхэд оролцоно. 10 өдрийн турш уухад маш үр дүнтэй. Уушгинаас цэрийг гаргахын тулд ханиалгалт рефлексийн замаар үүсгэж , ханиалгуулан цэрийг гадагшлуулдгыг анхаараарай. Эхний 5 хоногт ялангуяа ханиалгалт нэмэгддэг байгаа шүү.

зураг
 

4. Усны уур эсвэл цайны уураар утах арга  

Уушгины мукоциллиар цэвэрлэгээ дэмжих физик эмчилгээний сонгодог жишээ бол яах аргагүй усны уураар утах арга юм. Усны уураар утахад мөн л гуурсан хоолойн дэх цэрийг шингэрүүлж, сормууст эсүүдийн үйл ажиллагааг дэмжин уушгинаас цэрийг гадагшлуулахад хялбар болгож өгнө. Иймээс уушги цэвэрлэх 10 хоногийн 2, 5, 8 дэх хоногуудад усны уураар утах аргыг 10-15 минутаар хийгээрэй. Утахдаа 1-2 литр буцалсан усанд розмарин, гангыг хийж хандлаад, толгой дээгүүрээ алчуур бүтээж 10-15 минут утна. Ургамлын харшилтай бол хар цай эсвэл зөвхөн цэвэр буцалсан усаар утаж болно. Артерын даралт ихсэлттэй  бол эхлээд артерын даралтаа шалгаж үзсэний дараа хийхийг зөвлөж байна.  

зураг
 

5.Уушгины цэрийг гадагшлуулах доргионт массаж иллэг хийх арга 

Энэ нь мөн л уушгины гуурсан хоолойд хуримтлагдсан цэрийг гадагшлуулах , гуурсан хоолойн үрэвслийг дарах, хэсэг газрын цусан хангамжийг сайжруулах зорилготой иллэг юм. Массаж иллэгийг хийхдээ цээжийг бага зэрэг доош байрлуулсан байдалд хийвэл илүү үр дүнтэй. Мөн иллэгийг цээжний доод хэсгээс эхлэн 2 талд тэгш хэмтэйгээр жигд дундаж хүчээр доргиох байдлаар гарын алгаар цохиж хийнэ. Энэхүү иллэгийг уушги цэвэрлэх 10 өдрийн 3, 6, 9дэх өдрүүдэд хийхийг зөвлөж байна.  Уушгины хүнд өвчтэй, хавирга хугарсан үед хийхийг хориглоно.

зураг
 

Уушги цэвэрлэх 10 өдрийн дэглэмийн хэрэгжүүлэхэд туслах шалгах хуудсыг дор хавсаргав. Та хэрэгжүүлэхээр шийдсэн бол хэвлэж аваад өдөр бүрээр нь өнгөөр будах эсвэл зөв тэмдэг хэрэглэх зэргээр тэмдэглэн өөрийгөө шалган, 10 өдрөө үр дүнтэй өнгөрүүлээрэй.

зураг
 

Энэхүү 5 арга танд ямар үр дүн авчирснаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл АГАРФАРМ фейсбүүк хуудас луу та мессеж илгээгээрэй.  

Танд амжилт хүсье. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.