“Quorus Global” (Efma) байгууллагаас жил бүр уламжлан зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүсийн (APAC) “Qorus Reinvention Awards 2025”-аас Голомт банкны SocialPay болон SocialPay Junior аппликэйшн Монгол Улсаас анх удаа банк санхүүгийн салбарт “Customer Experience Award” шагналыг хүртлээ.
Тодруулбал Голомт банк нь HSBC банкны Хонг Конг дахь салбар HSBC Hong Kong, Малайз болон Зүүн өмнөд Азийн хамгийн том банкнуудын нэг Maybank зэрэг дэлхийн томоохон банкнуудтай “Customer Experience Award” төрөлд өрсөлдөж SocialPay болон SocialPay Junior аппликэйшнээрээ тэргүүн байр эзлээд буй юм.
Голомт банк 2017 онд Монголын анхны дижитал хэтэвч болох SocialPay аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлсэн ба 2024 онд 7-18 насны хүүхэд, залууст санхүүгийн боловсролыг бага наснаас нь эхлэн олгох зорилгоор SocialPay Junior аппликэйшнийг амжилттай нэвтрүүлсэн билээ.
SocialPay аппликэйшн нь 2023 онд шинэчилсэн хувилбар болох SocialPay 3.0-ыг танилцуулсан бөгөөд үүнд:
Голомт банк 2024 онд Азийн хамгийн том “Singapore Fintech Festival”-д амжилттай оролцож, SocialPay аппликэйшнээ дэлхийн 150 орны 66,000 гаруй байгууллагын төлөөллүүдэд танилцуулсан.
Мөн SocialPay болон SocialPay Junior аппликэйшн 2024 онд Infosys Finacle компанийн инновацын шагнал гардуулах арга хэмжээнээс “Maximizing Customer Engagement” төрөлд шилдгээр шалгарсан бол 2025 онд “Qorus Reinvention Awards”-аас “Customer Experience Award” шагналыг хүртээд байна.
Ийнхүү SocialPay болон SocialPay Junior аппликэйшн олон улсын нэр хүнд бүхий шагналыг удаа дараа хүртэж буй нь Голомт банк хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэт технологи, инновац шингээн ажиллаж буйг Монголд төдийгүй олон улсад бататгасан үйл явдал боллоо.
Дэлхийн жишиг – Монголын банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!