Хөдөлмөр, халамж үйлчилгээний салбарын удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн удирдах ажилтнууд цугласан бөгөөд салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцах юм.
Зөвлөгөөний үеэр 2025 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод тодорхой үр дүн гаргахаар ажиллаж байгааг онцолж байна.
Халамжийн үйлчилгээний ихэнх хувь нь цахимд шилжсэн хэдий ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний дийлэнх хувийг хүний оролцоотойгоор шийдэж байгаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг илүү үр дүнтэй болгох удирдамж гарган, түүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Үүнд “Хөдөлмөрийн харилцаан”-ы хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хөгжлийн гүүр”, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бичил бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг онцолж болно.
2024 онд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цогц төв буюу “Job center”-ийг Улаанбаатар хотод дөрвөн салбартай байгуулсан бол 2025 онд улсын хэмжээнд 30 төв байгуулна гэж Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлэв.
22.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
22.1.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
22.1.2.орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
22.1.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү;
22.1.4.гадаадын иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр;
22.1.5.гадаад улс, олон улсын байгууллагаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олгосон зээл;
22.1.6.гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд оруулсан хандив, тусламж;
22.1.7.Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх төлбөр;
22.1.8.жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөгдсөн хөрөнгө;
22.1.9.бусад эх үүсвэр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|