Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: 1,000 хөвгүүдийн чуулганыг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
3 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монголын хүүхдийн ордонд

10:00 цагт 1,000 хөвгүүдийн чуулган зохион байгуулна. 

Монголын уран зургийн галерейд

11:00 цагт Монголын цуглуулагч, «Кракко» уран зургийн галерейн захирал Ч.Энхжаргал ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр агуу Ялалтын 80 жилийн ойд зориулсан "Аугаа их эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт" үзэсгэлэнг гаргана. 

Үндэсний Статистикийн Хороонд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны хоёр дугаар сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал болно.

Төрийн ордонд 

11:00 цагт Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль гардуулна.

Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гадна

12:30 цагт Ноорог.мн сайт үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирсантай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийнэ. 

"Буянт-Ухаа" спортын ордонд

13:00 цагт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" сагсан бөмбөгийн шигшээ тэмцээний нээлтийн ажиллагааг зохион байгуулна. 

Тус тэмцээнийг энэ сарын 18-21-ний өдрүүдэд бага, дунд, ахлах насны ангиллаар зохион байгуулна. 

МУИС-ийн Багш Оюутны хөгжлийн төвд

“Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриан дор дэлхийн нийгмийн ажлын өдрийг “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлбэрээр болно. 

Монгол Улсын Их Сургууль  Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болог Нийгмийн ажлын багш сурагчдын холбоо, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгуулна.