Уншиж байна ...

Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Ирээдүйн мистер" тэмцээн энэ сарын 29-нд зохион байгуулагдана

Б.Манлай
1 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр “Zaisan hill event hall-д” 08:00 цагаас эхлэн зохион байгуулах гэж байна.

Тодруулбал тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болж, давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм.

Монголын Бодибилдинг фитнесийн холбооноос өдгөө 28 дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнийг 2006 оноос нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгон зохион байгуулж ирсэн онцлогтой.

Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд:

  • Colorita
  • Scitec nutrition
  • Power nutrition
  • Duran mongolia
  • Хатан урлахуйн ухаан төв
  • Perfect body club
  • Bolor fittness club
  • Athlete fittness club
  • Land fittness club

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс