Уншиж байна ...

ФОТО: Турины тусгай олимпоос таван алтан медаль авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 15 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Италийн Турин хотод энэ сарын 8-наас 15-ныг дуустал үргэлжилсэн тусгай олимпын өвлийн наадамд манай баг тамирчид амжилттай оролцлоо. Тухайлбал уулын цанын төрөлд А.Азжаргал хошой алт, цасны гуталтай 800 метрийн гүйлтэд Т.Дэлгэржаргал, 25 метрийн гүйлтэд Т.Солонго, 400 метрийн гүйлтэд Б.Буянтогтох нар алтан медаль хүртсэн юм.  

Түүнчлэн Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай 25м, 50м зайн гүйлтийн төрөлд хошой мөнгөн медаль авсан бол А.Азжаргал уулын цана, Б.Мөнх-Эрдэнэ бүжгийн ганцаарчилсан төрөл, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 100 метрийн гүйлт, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хосын төрөл, П.Хатансайхан цасны гуталтай 400 метрийн гүйлт, А.Идрээ цасны гуталтай гүйлтийн төрөлд тус тус мөнгөн медаль хүртэв. 

Мөн долоон тамирчин хүрэл медаль авснаас М.Энхзаяа сноуборд, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 200 метрийн гүйлт, Э.Анхзул гүйлтийн цанын 50м зайд, М.Амарболд цасны гуталтай 100 метрийн гүйлт, П.Хатансайхан цасны гуталтай 400*100 метрийн багийн гүйлт, А.Алтан-Очир сноубордын төрөлд медалийн тавцанд гарсан юм. Т.Дэлгэржаргал, П.Хатансайхан, М.Энхзаяа зэрэг олон тамирчид цасны гуталтай 200м зайн Тэмцээн зохиогдож буй газруудад цас шуурч, цаг агаарын байдал хүнд байсан ч буухиа уралдаанд замаа дуусгасан юм.

ФОТО