Гуравдугаар сарын 19-22-ны хооронд нийт нутгаар дулаарч, салхи, шуурга багатай цаг агаар тогтуун байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Гуравдугаар сарын 17-26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- Гуравдугаар сарын 23-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- Гуравдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
- Гуравдугаар сарын 25, 26-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орно.
- Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи:
- Гуравдугаар сарын 17-нд зүүн аймгуудын нутгаар,
- Гуравдугаар сарын 22-нд нутгийн зарим газраар,
- Гуравдугаар сарын 23-нд ихэнх нутгаар,
- Гуравдугаар сарын 24,25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор,
- Гуравдугаар сарын 26-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурга шуурна.
Агаарын температур:
- Гуравдугаар сарын 22-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
- Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -3...-8 градус,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус,
- цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +16...+21 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Гуравдугаар сарын 23-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 23, 24-нд хүйтэн байна.
Өнөөдрийн цаг агаар:
Том дэлгэцээр үзэхэд тохиромжтой тул утсаар харах бол ЭНД ДАРНА УУ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!