Уншиж байна ...

"Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөлд АНУ, Шанхай, Сычуанийн зэрэг дөрвөн компани саналаа ирүүлсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

”Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн урьдчилсан үнэлгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэх үнэлгээ хийгдэж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөлд дөрвөн компани саналаа ирүүлжээ. Эдгээрээс үйлдвэр барих компанийг шалгаруулах юм байна.

Тодруулбал АНУ-ын “Нааново Грин Энержи Монголиа”. Тус компани нь дэлхийн эрчим хүчний компани бөгөөд цэвэр эрчим хүч, энерги үйлдвэрлэхэд тохиромжтой шийдлийг санал болгожээ.

"Eco UB" компани 2014 компаниас үйл ажиллагаа эхлүүлж, өдөрт 3,000-4,000 тонн ахуйн хогийг хүлээн авч цаас, хуванцрыг дахин боловсруулж 50-100 тонн RDF буюу хог хаягдлаас түлш үйлдвэрлэдэг байна.

Сычуанийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын хөгжлийн компани 2011 онд байгуулагдсан бөгөөд цахилгааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, борлуулагч байна. Тус компанийн төлөөллүүд өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотод ажиллаж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр судалгаа хийжээ.

2008 онд байгуулагдсан Шанхайн "SUS environment" компани саналаа ирүүлсэн бөгөөд лаг, барилгын хог хаягдлын менежмент, байгаль орчны нөхөн сэргээлт, эрчим хүчний цогц шийдлүүдийг хийдэг байна. Өнгөрсөн онд дэлхий даяар 89 төсөлд хөрөнгө оруулалт хийж, өдөрт 120,000 тонн хог хаягдал боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа аж.

Тус үйлдвэрийг Морингийн болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих бөгөөд жилд 300-400 мянган тонн хог шатааж, 24 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна.