Уншиж байна ...

Дөрөвдүгээр сарын нэгнээс цахилгаан эрчим хүчний Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дуудлага хүлээн авах утас ажиллахгүй

Д.Янжиндулам, ikon.mn
5 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"УБЦТС" ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд нэмэлтээр дуудлага хүлээн авах утас ажиллуулж эхэлсэн.

Дуудлага хүлээн авах утаснууд 2025 оны гуравдугаар сарын 14-нөөс Баянзүрх, Сонгинохайрхан Хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад төвүүдэд ажлын цагаар ажиллаад дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хаагдахыг сонордуулж байна.

Хэрэглэгчид зөвхөн 7004-7004 утсаар холбогдож, мэдээлэл лавлагаа авах бөгөөд уг утасны дуудлага хүлээн авах 64 шугамыг 120 болгон өргөжүүлж, хэрэглэгчдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллаж байна гэж тус компаниас мэдэгдлээ.

Тодруулбал цахилгаан эрчим хүчтэй холбоотой асуудлаар дуудлага хүлээн авч байгаа дараах дугаарууд ирэх сарын 1-нээс ажиллахгүй юм байна.

Түүнчлэн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн хугацаа ирэх сарын 1-нд дуусна.

зураг